January 28, 2025
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖИХ МЕГА ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч Т.Даваадалай болон Төслийн нэгжийн удирдлагууд 2025.01.28-ны өдөр  Улаанбаатар хотын танхимын гишүүд, бизнес эрхлэгчидтэй уулзаж Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүд, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар танилцуулж санал бодлыг сонслоо. 

Нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд дотоодын компаниудын чадавхи хүрэлцэхгүй тул гадаадын томоохон төсөл хэрэгжүүлэгчдийг оролцуулах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа талаар онцолсон юм. Мега төслүүдийг хурдан эхлүүлэх, эрчимжүүлэхийн тулд яаралтай шинэ хуулийг өргөн барьж батлуулах асуудал яригдаж байгаа бөгөөд ингэснээр гадны болоод дотоодын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан тохиолдолд аливаа маргаан, үл ойлголцох асуудал гарахгүй байх тал дээр ихээхэн анхаарч байгаагаа дурдлаа.

Мөн Мега төслүүдэд үндэсний барилгын гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниудыг хэрхэн оролцуулах талаар ярилцаж, дотоодын компаниудын дээд боломж нөхцөлтэй уялдуулан оролцоог хангах тал дээр нэгдсэн ойлголтод хүрлээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн түгжрэлийг нэмэгдүүлж байгаа Нарантуул, Да хүрээ, 100 айл зах худалдааны төвийг хотын баруун зүүн талд байршуулах газар шийдэгдэж байгаа тул энэ ондоо багтааж нүүлгэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ