МБҮА ТББ-ын Гишүүн компаниудын удирдах ажилтнуудад зориулсан “Бизнесийн стратегиа шинэчлэн, OGSM аргаар төлөвлөх нь” сэдэвт сургалтыг Ганабелл Институт-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар залуу бизнесмэнүүдэд уламжлалт арга барилаас гадна үйл ажиллагаа, бизнесээ явуулахад юун дээр амжилт гаргаж хаана алдаа гарч байна вэ гэдгээ ахин нэг шинжлэн судлахын тулд дэлхийд нэртэй олон компаниудын алдаа, оноо, амжилт, дампуурлын жишээн дээр тулгуурлан тайлбарлалаа.
Мөн компани тань нэг л урагшлахгүй, үйл ажиллагаа, борлуулалт тань санасанаар тань болохгүй байгаа бол стратегиа ахин шинэчлэн, OGSM аргаар төлөвлөөд үзэх, тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх арга барилын талаар Ганабелл Институтын багш Т.Амарсанаа онол болоод бодит кейс дээр тулгуурлан заалаа.





