МБҮА ТББ нь Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК)-нд ТҮНШЛЭГЧ ГИШҮҮН-ий хувьд Монгол Улсын барилгын салбарт олон улсын гэрээ, эрх зүйн орчныг стандартын дагуу хэрэгжүүлэх, шинэ дэвшил, эргэлтийг авчрах таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2025.01.23-ны өдөр салбарын мэргэжилтнүүдэд барилгын төслийн гэрээ ФИДИК-ИЙН ЖИШИГ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ-үүд сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад төр болоод хувийн хэвшлийн салбарын инженерүүд, хуульчид, захирлууд оролцсон бөгөөд ФИДИК буюу Олон улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо, түүний үйл ажиллагааны тухай, ФИДИК-ийн жишиг гэрээнүүд, тэдгээрийн ялгаа, жишиг гэрээнээс хэрхэн сонгох тухай, өргөн хэрэглэгддэг Улаан, Шар болон Мөнгөлөг гэрээнүүдийн ялгаа, ФИДИК гэрээний бүтэц, Тусгай нөхцөл бэлтгэх зааварчилгаа, Алтан зарчим, Гэрээний талууд, тэдгээрийн эрх үүрэг, хариуцлагын зохицуулалт, Захиалагч, Инженер, Гүйцэтгэгчийн эрх, үүрэг, хариуцлага, Ажил эхлүүлэх, хойшлох, түр зогсоох, гэрээ цуцлах зохицуулалтууд, Ажил гүйцэтгэх явцын зохицуулалтууд, Гэрээний үнэ, төлбөр, баталгаа, даатгал, Зураг төсөл, дундын болон эцсийн туршилт, ажлыг хүлээж авах, Маргаан шийдвэрлэлтийн талаарх ойлголтыг авлаа. Мөн сургалтад суусан инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх хоёр багц цаг олгож сертикафат гардууллаа.





