January 16, 2025
АТГ-ААС БАРИЛГЫН САЛБАРЫН ТББ, КОМПАНИУДАД АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЛӨӨ

“Барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох” үйл ажиллагааг БХБ-ын сайдын тушаалууд болон БХБЯ-тай байгуулсан гэрээнүүдийн үндсэн дээр МБҮА ТББ нь салбарын бусад мэргэжлийн ТББ-уудын түншлэлийн хамтаар 2018 оноос эхлэн амжилттай гүйцэтгэж, 2021 оноос бүрэн цахимжуулж, 2023 онд “БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ” үйл ажиллагааг БХБ-ын сайдын 2023.05.30-ны өдрийн 131-р тушаалаар хоёр жилээр сунган үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа билээ. Одоогоор цахим систем нь төрийн ХУР, ДАН, И-МОНГОЛ, НДЕГ, БСШУЯ-ны цахим платформуудтай холбогдсоноор Монгол Улсын тогтолцоо, хууль эрх зүйн ба бизнесийн орчныг боловсронгуй болгож, хүнд суртал, авлигатай тэмцэх зорилтын хүрээнд цахим, ил тод, нээлттэй, хүнээс хараат бус тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.

Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг МБҮА ТББ-ын Ажлын алба, Гишүүн байгууллагуудын дунд АТГ-ын Соён гэгээрүүлэх газраас Барилгын салбарын ТББ-ыг чадавхжуулах сургалтын хүрээнд тус газрын УССГХ-ийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, комиссар А.Тунамал-Эрдэнэ, комиссар С.Баярцэцэг нар АТГ-ын танилцуулгыг хийж улмаар Авлигын шалтгаан нөхцөл хор хөнөөл юунд хүргэдэг талаарх мэдээллийг өгөхөөс гадна барилгын тусгай зөвшөөрлийг олгоход гарч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг тойрсон гомдол мэдээллүүд, улсын төсвийн хүрээнд гүйцэтгэж буй барилга байгууламжийн чанар, тендер, худалдан авалт, улсын комисс хэрхэн хүлээж авдаг талаарх мэдээллүүдийг статистик, тоо баримт, бодит кейс дээр үндэслэн танилцуулга хийлээ.

Улмаар “Барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох” үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй МБҮА ТББ-ыг АТГ-тай хамтран ажиллах, гарч буй гомдол мэдээллийн талаар тухай бүр харилцан мэдээлэл солилцох, зөвлөмж мэдээллээр хангахад нээлттэй байхаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ