МБҮА ТББ-ын Гишүүнчлэлийн тоог нэмж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх зорилтын хүрээнд БНХАУ-ын жил бүр шилдэг аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдийг санхүүгийнх нь орлогоор нь эрэмбэлдэг Fortune 500 сэтгүүлийн шилдэг 500-д багтдаг CGGC компанийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Бэн Жао, Маркетингийн менежер П.Цолмон нарыг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар хүлээн авч уулзав.
Тус уулзалтын үеэр CGGC компанийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Бэн Жао нь МБҮА ТББ-ын Гишүүнээр элсэх, улмаар Ассоциацийн гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг саналын хүрээнд Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь Ассоциацийн гишүүнээр элсэхийг дэмжиж, цаашид гишүүн байгууллагууд хоорондын бизнесийн харилцаа холбоог тогтооход нь туслалцаа үзүүлэхээ мэдэгдэв.
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба





