December 30, 2022
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ “ЭКО КОНСТРАКШН” ХХК НЬ 20 ЖИЛИЙН ОЙ ДЭЭРЭЭ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ТАНИЛЦУУЛЛАА

“Bloomberg TV Mongolia”-аас зохион байгуулсан “2022 оны Шилдэг бүтээн байгуулалт”-аар МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч, “Эко констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Нямдаваагийн “ЭКО ИНТЕРНЭЙШНЛ ТАЭУР” барилга нь байгаль орчинд ээлтэй, хамгийн дэвшилтэт интерьер дизайн, технологиор баригдсан барилгаар шалгарсан билээ. “Эко констракшн” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл барилгын салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын эдийн засаг, барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байгаа компани юм. Монгол Улсын Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК нь нийслэл хотынхоо оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад өөрсдийн хөлс хүчээ зориулан 18,000 орчим айлын орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн ба эдүгээ ч “Deluxe Marshall village” хотхоны KING TOWER Apartment зэрэг бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь үргэлжлэн явагдсаар байна. “Эко констракшн” ХХК нь Монгол Улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал, ажиллагсдын тоон үзүүлэлт зэргээрээ Монгол Улсын ТОП-100 ААНБ-ын тэргүүнд жагсагддаг бөгөөд жилээс жилд Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхээс гадна нийгмийн сайн сайхны хүрээнд Улаанбаатар хотын СХД-т 200 ортой хүүхдийн цэцэрлэгийг 100 хувь компанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан Улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Монгол Улсад анх удаа 25 давхар эко барилга, СХД-т 200 ортой хүүхдийн цэцэрлэгийг компанийн хөрөнгө оруулалтаар барьж, шинэ оны зааг дээр ашиглалтад оруулсан амжилт бүтээлээр угтаж буй МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч, “Эко констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Нямдаваадаа “Эко констракшн” ХХК-ийн 20 жилийн ойн баярын арга хэмжээнд нь МБҮА ТББ-ыг төлөөлөн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Чимэгцэцэг, Гүйцэтгэх захирал Л.Хулан болон УЗ-ийн болон ХЗ-ийн гишүүд, гишүүд оролцож Нийт гишүүдийнхээ зүгээс халуун баярыг хүргэж, дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ