МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан болон МБҮА ТББ-ын УЗГ, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийн МБҮА ТББ-ыг төлөөлж буй гишүүн Г.Батсүх нар нь Монгол Улсын Гавьяат барилгачин, Барилга корпорацийн ТУЗ-ийн Дарга, Монгол Улсын барилгын салбарын шилдэг удирдагчдын нэг, салбарын олон хууль тогтоомжийг боловсруулж байсан арвин туршлагатай Л.Шагдаррагчаа гуайг хүлээн авч уулзан Барилгын салбарын хуулийн шинэчлэлийг хурдтай өөрчлөгдөн хөгжиж буй хөгжилттэй нийцүүлэх, төслийн менежментийн үзэл баримтлалаас авхуулаад зах зээл, бизнесийг дэмжих, хөгжлийг түргэсгэх бичиг баримт болгон хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцож, энэхүү ажлыг цаашид хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Тус уулзалтаар ойрын хугацаанд Л. Шагдаррагчаа гуай нь өөрийн боловсруулж буй салбарын хуулийн үзэл баримтлал, системчлэлийн талаар МБҮА ТББ-ын нийт гишүүдэд зориулан илтгэл, хэлэлцүүлгийг хийхээр боллоо.





