February 13, 2023
АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 2023 ОНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЭЭЛЖИТ ХУРЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХИЙХ ГЭРЭЭ, ҮР ДҮН, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ФОРУМЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 2023 оны Удирдах зөвлөлийн Анхдугаар ээлжит хурал нь 2023.02.09-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж,  тус хуралд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар оролцлоо.

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, баталлаа. Үүнд:

  • IFAWPCA-ийн үндсэн хууль, протоколд өөрчлөлтийг оруулах саналыг авах,
  • 2023.02.23-ны өдөр Ерөнхий ассамблейн чуулганы өдрийг товлож, хурлын хөтөлбөрийг батлах цахим уулзалтыг зохион байгуулах,
  • Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад 2023.03.23-ны өдөр зохион байгуулагдах “Төрийн түншлэлтэй байгуулах гэрээний хэлбэр, түүний үр дүнтэй хэрэгжилт” форумыг танилцуулах,
  • 2023.06.15-17-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Дунд хугацааны хуралдааны хөтөлбөрийг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан танилцуулж, асуулт хариултад хариулах зэрэг байв.
Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ