February 17, 2023
“АГААР НЭГ ХАКАТОН-2023”-ЫН ШҮҮГЧЭЭР МБҮА ТББ НЬ ОРОЛЦЛОО

“АГААР НЭГ ХАКАТОН-2023”-ЫН ШҮҮГЧЭЭР МБҮА ТББ НЬ ОРОЛЦЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран 2023.03.02-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Цэвэр агаар” Дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээнд “АГААР НЭГ ХАКАТОН-2023” арга хэмжээний хүрээнд шалгарсан шилдэг дэвшилтэт арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүний загваруудыг танилцуулахаар байгаа болно. Монгол Улсын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэд арга, технологийн шийдэл бүтээгдэхүүний загварыг шалгаруулах “Агаар нэг Хакатон”-ы эцсийн шатны шалгаруулалт нь 2023.02.14-ны өдөр зохион байгуулагдаж, шалгаруулалтад “Эрчим хүчний хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчний хосолмол эх үүсвэртэй, модуль сууцны загвар хөгжүүлэх”, “Монгол гэрийн дулаалга”, “Хэмнэлттэй модуль сууц”, “Монгол гэрт зориулсан халаалтын удирдлага” гэх зэрэг төслүүдийн шинэ санал санаачилга, технологиудын шийдлийг танилцууллаа. Уг шалгарсан технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг жижиг хэмжээний туршилтын бүтээгдэхүүн болгон хэрэгжүүлэх боломжтой бөгөөд “Цэвэр агаар” Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцуулах юм байна. Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол улс дахь Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хүүхдийн сан, Пипл Ин Нийд ОУТББ, Жэрэс ОУТББ-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар болон хамтран хэрэгжүүлэгч МБҮА ТББ, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, Агаарын Харуул НҮТББ, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. “АГААР НЭГ ХАКАТОН-2023” арга хэмжээний сүүлчийн шатны шалгаруулалтын шүүгчийн багт МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь оролцож, өрсөлдсөн 7 багуудыг Техник технологи буюу инженер болон техникийн ур чадвар, хэрэгжүүлэхэд хялбар байдал, Дизайн загварчлал болох гоо зүй, шинэлэг байдал, ялгарах давуу тал, Бизнес буюу зорилтот хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн эсэх, зах зээлд эзлэх хэмжээ, Төсөв эдийн засгийн тооцоо буюу хэрэглэгчдийн худалдан авах чадварт хийсэн эсэх тогтвортой бизнес болох боломжтой байдал, Байгаль орчин болон хүнд ээлтэй байдал, Танилцуулга хийж байгаа ур чадварууд зэргийг үндэслэсэн үнэлгээг хийж шалгаруулсан бөгөөд МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл” төслийн түншлэгчдийн нэг болох ШУТИС-ын Барилга архитектурын сургуулийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн санаачилсан “Эрчим хүчний хэмнэлттэй сэргээгдэх эрчим хүчний хосолмол эх үүсвэртэй, модуль сууцны загвар хөгжүүлэх” төсөл нь “ШИЛДЭГ ШИЙДЭЛ”-ээр шалгарлаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ