МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчилдэг байгууллага бөгөөд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон салбарт нөлөөлөх томоохон ажлуудаа МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд танилцууллаа.
Тухайлбал МБҮА ТББ нь ЗТБХБЯ-тай хамтран “Төрийн албан хаагчдын 4000” орон сууцны хөтөлбөр, ахмад дайчдад олгох 1500 орон сууцны барилгад Засгийн газраас санхүүжилт өгөх шийдвэрийг гаргуулж байсан бол 2010 онд “Барилга ба ажилгүйдэл” цуглааныг зохион байгуулж Засгийн газраас барилгын салбарт анхаарал хандуулахыг хүссэнээр бодлого гаргуулж байсан ба улмаар 2012 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд салбарын хуульд шинэчлэлт хийлцэж, Засгийн газрын зүгээс МБҮА ТББ-ын гишүүдээс орон тооны бус шинжээчид ажиллуулж байсан төдийгүй Барилгын салбарын томоохон суурь судалгааг хийж Засгийн газарт хүлээлгэн өгч байв. Мөн Барилгын компаниудыг IPO хийлгэх суурийг эхлүүлж, Ипотекийн зээлийн санхүүжилт зогссоныг үргэлжлүүлэх шийдвэр гаргуулж, барилгын материалын үнийн өсөлтийн улмаас барилгын салбарт хүндрэл үүссэн асуудлыг удаа дараа өргөх бичиг барьж байж УИХ-ын 88-р тогтоолыг гаргуулах, Хөшгийн хөндийд Засгийн газрын байгууллагуудыг нүүлгэх тогтоолыг гаргах, Төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухай хуулийн “Ажлын хэсэг”-т МБҮА ТББ-ын гишүүд оролцож батлуулах зэргээр салбарын өөрчлөлт, шинэчлэлт үүрэг гүйцэтгэж байсан талаар танилцуулж ойрын болоод дунд, урт хугацаанд хийх ажлуудаа танилцууллаа.
Харин БХБ-ын сайд Ц.Даваасүрэн салбарт хийгдэх томоохон ажлууд болох
✅ Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө-2040-ийг батлуулах
✅ Барилгын хуулийн шинэчилсэн найруулга дээр бүх талаас нь судлах
✅ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах,
✅ “Сэлбэ-Сэргэлт” төслийн мэдээлэл
✅ Импотекийн зээл
✅ Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулан улмаар цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд дээр хэрхэн хамтран ажиллах, юуг анхаарах зэрэг дээр санал солилцлоо.
Уг уулзалтад БХБЯ-ны сайд Ц.Даваасүрэн, сайдын зөвлөх н.Бат-Эрдэнэ, Барилга, Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга болон МБҮА ТББ-ын Хүндэт ерөнхийлөгч Д.Цэрэнчимэд, Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ажлын албаны мэргэжилтнүүд оролцлоо.





