March 21, 2023
МБҮА ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ХУЛАН МОНГОЛ-ХЯТАДЫН ФОРУМД БАРИЛГЫН САЛБАРЫН ПАНЕЛИСТААР ОРОЛЦЛОО

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум нь 2023.03.16-18-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж, энэ арга хэмжээнд БНХАУ-ын 200 гаруй компанийн төлөөллүүд хүрэлцэн ирж Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр, хууль эрх зүй, гадаад харилцааны таатай урсгал, бизнесийн нөхцөл байдалтай танилцлаа.   

Уг арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар үг хэлсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах энэ цаг үед хоёр улсын хоорондын урт удаан харилцаа болон эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах шаардлага байгааг онцоллоо.  

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг залуучуудын ажлын байр, бизнесийг дэмжих зорилгоор Монголын Залуучуудын Холбоо санаачлан БНХАУ-аас 200 хөрөнгө оруулагч нарыг Монголд урьж уг арга хэмжээг зохион байгуулснаар энэ удаагийн форумын үеэр боломжит хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн салбарынхан авч хамтран ажиллахаар боллоо.

Уг форум нь хөдөө аж ахуй, уул уурхай, банк санхүү, барилга, байгаль орчин ба сэргээгдэх эрчим хүч гэсэн 5 үндсэн чиглэлээр зохион байгуулагдсан бөгөөд хувийн хэвшлийн барилгын салбарыг төлөөлж МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь Монгол Улсын хувийн хэвшлийн барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, барилгын салбарт БНХАУ-ын буцалтгүй тусламж, зээлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, МБҮА ТББ-ын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, холбогдох хууль дүрмийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн барилгын салбарынхан хэрхэн оролцох талаарх сонирхолтой илтгэлийг тавихаас гадна Салбарын хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

3 өдөр үргэлжилсэн Форумын үеэр зохион байгуулагдсан барилгын салбарын хэсгийг МБҮА ТББ-ын УЗГ, “Би Ди Эм Ти” ХХК-ийн Захирал Ш.Мөнхсайхан нь удирдсан бөгөөд салбарын ААНБ-ууд нь барилгын салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд болон шинээр хэрэгжих төслүүдийн талаарх мэдээллүүдийг амжилттай хүргэснээр МБҮА ТББ-аас тус форумд оролцсон зарим гишүүн байгууллагууд нь хэд хэдэн төслүүд дээрээ хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм. Түүнчлэн, Форумын төгсгөлд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотын Угсармал барилгын холбоотой “Санамж бичиг”-т гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ