April 3, 2023
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРХЭН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

МБҮА ТББ-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Стратеги төлөвлөгөө”-ний бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 15 төслүүдийн нэг болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ажлын албаны ажилтнууд, МБҮА ТББ-ын УЗГ, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн “Ажлын хэсэг”-ийн Ахлагч, “Би Ди Эм Ти” ХХК-ийн Захирал Ш.Мөнхсайхан, МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Стратеги, бодлогын зөвлөх нэгж”-ийн Дарга Ц.Өнөржаргал болон Монголын хот байгуулалтын холбоо ТББ-ын Тэргүүн, “Гудамж” төслийн Захирал асан, Доктор Б.Батболд болон түүний баг хамт олон 2023.04.03-ны өдөр уулзаж, уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд төслийн өнөөгийн хийгдсэн ажлууд болон хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлуудыг танилцуулж, улмаар уг төсөл хөтөлбөр дээр хэрхэн хамтран ажиллах боломж, бололцоо байгаа талаарх талуудын санал бодлыг хуваалцлаа.

Энэхүү уулзалтын үр дүнд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр оролцох сонирхол бүхий МБҮА ТББ-ын компаниудын төлөөллүүдийг оролцуулж саналыг нь авснаар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр тогтлоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ