May 5, 2023
МБҮА ТББ НЬ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН БОЛОН БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ТӨЛӨӨЛӨГЧӨӨ ТОМИЛЛОО

МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн  зарим чиг үүргийг гүйцэтгэдэг салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болсон төрийн бус байгууллага билээ.

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа нар нь Ассоциацийн хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэх, бүс нутгийн хэмжээнд хүрээгээ тэлэх, Барилгын гэрээт гүйцэтгэгчдийн хооронд ашигтай харилцааг хөгжүүлж, барилгын төслүүдийг хэрэгжүүлэх, зах зээлийг тэлэх хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсад оршин суугаа “Эй Би Эс” Инвест ХХК- ийн захирал С.Бэхбаттай уулзаж тус улсын барилгын зах зээл, хөрөнгө оруулалтын боломж нөхцөлийн талаар санал бодлоо солилцлоо.

Улмаар ирэх 10-р сард Монголын барилгын төсөл хэрэгжүүлэгч МБҮА ТББ-ын Гишүүн компаниудыг тус улсын зах зээлтэй танилцуулах үүднээс Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчлуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцлоо.  Мөн ажлын хүрээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь Бүгд Найрамдах Узбекистан, Бүгд Найрамдах Киргиз Улсад МБҮА ТББ-ыг төлөөлж суух Албан ёсны суурин төлөөлөгчөөр “Эй Би Эс Инвест” ХХК-ийн захирал С.Бэхбатыг томилсон тушаалыг гаргалаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ