May 5, 2023
“СHINA PETROLEUM EMERGING ENERGY INDUSTRY GROUP” ХХК НЬ МБҮА ТТБ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

“Сhina Petroleum Emerging Energy Industry Group” ХХК нь 2001 онд БНХАУ-д  эрчим хүч, зам гүүр, хотын дэд бүтэц, нисэх онгоцны буудал, төмөр зам, агуулах худалдаа, иж бүрэн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаас гадна ОХУ, Австрали, Катар, Хонг Конг-д хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр бүс нутагтаа хүрээгээ тэлсэн томоохон компани юм байна.

Тус компанийн төлөөлөгч Hal Galtty, Mеngke Dalat нар Монгол Улсад эрчим хүч, зам гүүр, хотын дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллавал Монгол улсын хууль эрх зүйн орчин болоод зах зээлийн нөхцөл бололцоо ямар байх талаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан болон МБҮА ТББ-ын Гишүүн “Грийн Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Цэцэнзориг нартай санал бодлоо солилцлоо. 

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь тус компанийн төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу Засгийн газар болоод БХБЯ, МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудын хооронд харилцан ашигтай хамтын харилцааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ