September 8, 2023
“БАРИЛГАЧДЫН БАЯР-2023”-ЫГ БАРИЛГЫН САЛБАРЫНХАН ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярыг өнөөдөр тохиож байна. Барилгын салбар нь 2023 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 422.8 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байна. Энэ жилийн хувьд Барилгын салбарынхан “Барилгачдынг баяр-2023”арга хэмжээг Барилгын салбар Гамшгийн эсрэг хамтдаа уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ цаг үед байгалийн гамшигт аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллуулах чиглэлээр үүрэг авч аж ахуйн нэгжүүддээ сурталчлан таниулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажиллахаар тогтлоо. Энэ хүрээнд паспортжуулах барилга байгууламжийн судалгааг гаргаж барилгын ажилд тавих чанарын хяналтын тогтолцооны хууль эрхзүйн орчинг сайжруулж, салбарын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, ёс зүйн дүрмийг чанга баримтлах, гамшиг болон аюул үүссэн тохиолдолд үерээс хамгаалах, ус хангамжийн талаар авах арга хэмжээнүүдийг салбарынхаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран эрчимжүүлэхээр тогтлоо.

Уламжлалт ёсоор Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баяр “Монголын барилгачдын өдөр 2023” арга хэмжээг БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд зохион байгуулж, өдөрлөгөөр барилгын салбарын ААНБ, компани, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цугларч барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнууд, ахмад, гавьяат барилгачдад хүндэтгэл үзүүлж, шилдэг ААНБ-уудыг алдаршууллаа. “Барилгачдын өдөр 2023” өдөрлөгийн үеэр “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД”-ээр:

– Барилга угсралтын чиглэлээр: “Монкон констракшн” ХХК, “Эрдэнэт орчлон” ХХК

– Инженерийн шугам сүлжээний чиглэлээр: “Макс өргөө” ХХК

– Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр: “Монцемент билдинг материалс ” ХХК, ”Плас саплай инженеринг” ХХК

– Барилга байгууламжийн зураг төслийн оны шилдэг ААН: “Престиж инженеринг” ХХК, ББСМО ХХК, Мөнх-Инж констракшн ХХК

– Нийтийн аж ахуйн оны шилдэг ААН: “Дархан Ус суваг” ОНӨААТҮГазар

– Гадаад улс оронд барилгын үйл ажиллагааг өргөжүүлсэн оны шилдэг ААН: “Мон профейшнл” ХХК шалгарлаа.

Дашрамд дурдахад барилга угсралт, инженерийн шугам сүлжээний чиглэлээр шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Монкон констракшн” ХХК, “Макс өргөө” ХХК нь МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд бөгөөд барилгын салбарт шинэ техник технологи нэвтрүүлж байгаагаараа түүчээ болоод байгаа билээ.

Уг арга хэмжээний үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь барилга, хот байгуулалтын салбарынхан инженер, техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууддаа баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүслээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ