October 27, 2023
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ “СПОРТЫН НӨХӨРСӨГ, ЧӨЛӨӨТ ӨДӨРЛӨГ” БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудын дунд 2023.10.27-ны өдөр “Спортын нөхөрсөг, чөлөөт өдөрлөг”-ийг МБҮА ТББ-ын Гишүүн байгууллага болох  “Ультрасоник” ХХК-ийн “Ультра Грийн ресорт” амралтын газарт зохион байгууллаа. Уг арга хэмжээний гол зорилго нь шинэ гишүүн байгууллагуудын хооронд харилцаа холбоо үүсгэх, МБҮА ТББ-ын үйл ажиллагааг сурталчлах бөгөөд нийт 15 гишүүн байгууллагын 30 гаруй тамирчид хүрэлцэн ирж хурд хүч, авьяас чадлаа сорьсон юм. Тэмцээн сагс, волейбол, дарст гурван төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд Сагсны тэргүүн байранд Н.Батдаваа ахлагчтай (БХЯ-ны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ) шар баг, Волейболын тэргүүн байранд Ж.Бат-Эрдэнэ ахлагчтай (Ажлын алба) багууд болон Дарстын төрлийн эрэгтэй тэргүүн байранд Э.Мөнхнаран (БХЯ-ны Барилга захиалагчийн алба ТӨААТҮГ)  эмэгтэй тэргүүн байранд Т.Цогзолмаа (Хар хорин өргөө ХХК)  нар амжилт үзүүлж бусдыгаа хошуучиллаа. Тус арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэж оролцсон МБҮА ТББ-ын Дэд ерөнхийлөгч, “Ультрасоник” ХХК-ийн захирал Б.Чимэгцэцэг болон хамт олонд нь талархал илэрхийлье.          

 

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ