МБҮА ТББ нь салбарын мэргэжлийн ТББ-ууд болох “МБЗТЗХ” ТББ, “МБГБХ” ТББ, “МБИХ” ТББ, “ӨТМТҮХ” ТББ, “БТХ” ТББ, “МБИГХ” ТББ зэрэг түншлэгч байгууллагуудтай хамтран барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд 2023.10.30-ны өдөр түншлэгч ТББ-уудын удирдлагуудын ээлжит хурлыг бус зохион байгуулав.
Тус хурлаар БҮАТЗ олгох үйл ажиллагааг зохион байгуулагч Түншлэгч байгууллагуудын түншлэлийн харилцааг зохицуулах гэрээг хэлэлцэн батлах, “Хяналтын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, ажиллах журмыг батлах, МАЭ-ийн 2023.09.08-ны өдрийн 09/02 албан тоотоор ирсэн “Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд олгогдох тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг МАЭ-д олгох тухай хүсэлтийг хэлэлцүүллээ.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагуудын удирдлагуудын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлаас шийдвэрлэсэн нь:
1. БҮАТЗ олгох үйл ажиллагааг зохион байгуулагч Түншлэгч байгууллагуудын түншлэлийн харилцааг зохицуулах гэрээг батлах;
2. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, ажиллах журмыг батлах;
3. МАЭ-ийн 2023.09.08-ны өдрийн 09/02 албан тоотоор ирүүлсэн “Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд олгогдох тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг МАЭ-д олгох” тухай хүсэлтийг хэлэлцээд “дэмжихгүй” гэдэгт санал нэгдэв.





