November 15, 2023
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМГААЛАЛТ, ДЭМЖЛЭГ, СУРТАЛЧИЛГАА-ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА БА МОНГОЛ УЛС УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Эдийн засаг, хөгжлийн яам болон Олон Улсын Санхүүгийн Корпорацын хамтран зохион байгуулсан “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМГААЛАЛТ, ДЭМЖЛЭГ, СУРТАЛЧИЛГАА-ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА БА МОНГОЛ УЛС” уулзалт-хэлэлцүүлгийг “Монгол Улс: Хөрөнгө оруулалтын бодлого” төслийн Төслийн удирдагч Д.Жигжидмаа болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар нар нээж үг хэллээ. Уг уулзалт-хэлэлцүүлэгт Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн Ахлах хуульч Завиер Форнерис, Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны Глобал асуудлыг хариуцсан Тэргүүн Армандо, Хэйлброн, Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны Ахлах зөвлөх Роберт Уайт нар “Хөрөнгө оруулалтын баталгаа ба хамгаалалт: Олон улсын чиг хандлага, механизм болоод хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгаа, түүний дараах ач холбогдол”-ын талаар, харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар нь “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын тухай” товч танилцуулгыг хийж, Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг өгч, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөллийн холбогдох асуусан асуултад хариулт өглөө.

 Монгол Улсад “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж байгаа энэ үед хуулийн төсөл дээр маш их ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй. Энэ хууль батлагдсанаар түүнийг дагаж эрх зүйн орчин сайжирч, тогтвортой байдал бий болох нь гаднын хөрөнгө оруулагчдад ээлтэй, таатай нөхцөл байдлыг үүсгэх, ингэснээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нь сайжирч, шинээр ажлын байрыг бий болгох боломжууд бүрдэнэ. Тиймээс хууль эрх зүйн орчныг сайжруулах нь талуудын маргаан гарахгүй байх, цаашлаад маргааныг хурдан хугацаанд шийдвэрлэж байх нь аль аль талдаа цаг хугацаа болон эдийн засгийн үр өгөөжтэй байдаг тухай дэлхийд бий болсон кэйс туршлагуудыг жишээ дээр авч тайлбарлав. Одоогийн байдлаар Монгол Улсад уул уурхайн болон бусад 7-8 асуудал Арбитрын шүүх дээр байгаа, зарим нь шийдэгдэж, зарим нь шийдэгдэх шатандаа байгаа нь өнгөрсөн цаг хугацаанд асар их цаг хугацаа, эдийн засгийн хохирлыг дагуулж байгааг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн Ахлах хуульч Завиер Форнерис онцолж байсан юм.

Уулзалт-хэлэлцүүлгийн төгсгөлд хөрөнгө оруулагчид нь маргааныг аль болох шүүхэд шилжүүлэхгүйгээр наана нь асуудлыг зохицуулах механизмыг бий болгох, брэндийн асуудал дээр Монгол Улсын Засгийн газар болоод Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь ямар байр суурьтай байгаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулахад түргэвчлэх хэрэгтэй байгаа зэрэг санаа санал хэлж, асуулт хариултыг өрнүүллээ.

Тус уулзалт-хэлэлцүүлэгт МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь “Бид ярилцаж буй энэ асуудлыг олон хувийн хэвшлийн байгууллагууд, холбоодыг оролцуулан өргөн цар хүрээтэйгээр дугуй-ширээний уулзалтыг зохион байгуулан өрнүүлэх хэрэгтэй, түүнчлэн “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчлэл, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Худалдааны тухай” хуулийг баталж хоорондын уялдааг бий болгох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь ан удаа байгуулагдаагүй, урд нь байсан, үүний хүрээнд “Нэг цэгийн үйлчилгээ”-г явуулж байсан энэ сайн жишгийг үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа” талаар саналаа хэллээ.  

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ