Бүгд Найрамдах Узбекистан Улс нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох, импортлох сонирхолтой ААНБ-уудад зориулсан уулзалтыг МҮХАҮТ, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин Сайдын яамтай хамтран 2023.11.15-ны өдөр МҮХАҮТ-ын уулзалтын танхимд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин Сайдын Яамны Худалдааны Зөвлөх нь өөрийн улсын худалдаа, хөрөнгө оруулалт болон тус улсаас бараа бүтээгдэхүүн импортлоход ямар боломжууд байгаа талаарх товч танилцуулгыг хийж, холбогдох асуултад хариулж, холбоо тогтоох хаягаа солилцлоо.
Танилцуулгадаа Бүгд Найрамдах Узбекистан Улсын 2017-2022 оны эдийн засгийн байдлыг буюу 2022 оны байдлаар тус улсын ДНБ нь 2017 оныхтой харьцуулахад 29%-аар буюу 80.4 сая ам.доллар хүртэл өссөн бол, инфляцийн түвшин нь 2022 онд 2017 оныхтой харьцуулахад 12.3%-аар буурсан. Гадаад худалдаа нь 50.0 сая ам.доллар, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл 49.8 сая ам.доллараар тус тус өсөн үзүүлэлттэй байгаа талаар товч танилцуулав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны боломжит бүх салбарын харилцаа, экспорт, импортын хамтын ажиллагааг өргөжүүлэх байгаа эсэх болон тээвэр логистикийн асуудлын гарц гаргалгааны талаар мөн ярилцлаа. Одоогоор манай улсад Бүгд Найрамдах Узбекистан Улсын 8 барилгын компани нь үйл ажиллагаагаа эрхэлэж байна. Уулзалтын төгсгөлд оролцогч талуудын төлөөлөгчид нь хоородноо хаягаа солилцож, МҮХАҮТ-ын зүгээс нэгдсэн группийг нээснээр бусад асуудлаар саналуудаа солилцохоор боллоо.





