November 17, 2023
БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

МҮХАҮТ, түүний дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл” (БЭЭЗ)-өөс 2023.11.16-ны өдөр “Блю скай” зочид буудлын хурлын танхимд “Мэргэжилтнүүдээ сонсъё” уулзалтыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулж, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээл, төрийн зүгээс цаашид дэмжин хэрэгжүүлж болох арга хэмжээ, бодлого, шийдвэрийн талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтад УИХ-ын Гишүүн Т.Доржханд нь төр-засгийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, тэр дундаа хөдөө, орон нутагт бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа тухай ярьснаас гадна өнөөгийн бодлого, шийдвэр нь бизнес эрхлэгчдэд ямар саад бэрхшээлийг учруулж байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх, татварын бодлого дээр юуг анхаарах талаар танилцуулгыг хийлээ.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин нь “Монголын бизнесийн орчин 2023”, Танхимын дэргэдэх БЭЭЗ-ийн Дарга Б. Мөнхзул нь “Бизнесийн орчин дахь жендэрийн асуудал” талаар илтгэл тавьж, бизнес эрхлэгчдэд үүсээд байгаа татварын асуудал, төрийн бодлогын хүртээмжтэй байдлын асуудлаар хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тус уулзалтад МБҮА ТББ-ын Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан ажилтан Ж.Бат-Эрдэнэ оролцож мэдээлэл авч ажиллалаа.  

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ