March 24, 2022
МБҮА ТББ НЬ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОЖ БАЙНА.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хүн амын амьдрах орчныг сайжруулах эрмэлзэлтэй энэ эринд МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-ийн 2.3.16-ын заалт болох Шинэ технологитой танилцах, нэвтрүүлэх бизнесийн аяллыг зохион байгуулж, гэрээний менежментийн үйлчилгээг үзүүлэх заалтын дагуу барилгын салбарын бизнес эрхлэгчдийг цаг үеийн шинэ техник, технологи, инновац, ноу-хау-тай танилцуулж, эх орондоо нутагшуулах зорилгоор Олон Улсад зохион байгуулагддаг сургалт, үзэсгэлэн, яармагууд, бизнесийн болон хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд салбарын төлөөлөгчдийг зохион байгуулан оролцуулдаг билээ.

Энэ удаад Ассоциаци нь Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2022 оны 03 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд “Барилгын материалын үзэсгэлэн”-д оролцож, барилгын материалын худалдааны зах, төвүүдээр зочилж, шинэ техник, технологи, барилгын бараа, материалтай танилцах аяллыг зохион байгуулж байна. Тус аялалд барилгын материалын бэлтгэл, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг 11 байгууллагын нийт 47 төлөөлөгчид оролцож байна.

Хүндэтгэсэн,

МБҮА ТББ-ын Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ