Монгол Улсын эрс тэс уур амьсгалтай хүйтний улиралд иргэд нь хувийн орон сууцны дулаалга, тусгаарлалтаа зохисгүй хийснээс үүдэж төвлөрсөн халаалтын хэсгээс ялгарах дулааныхаа хэмжээг их хэмжээгээр алддаг байна. Тиймээс хувийн орон сууцныхаа дулааныг хадгалахын тулд олон хүмүүс халаагуур хэрэглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь их хэмжээний эрчим хүч ашиглах болон түүнийг хаягдал гаргахад хүргэдэг билээ. Дулааны алдагдлыг багасгахын тулд байшингийн дулаалгыг сайжруулах арга замыг эрэлхийлэх нь эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцанд зайлшгүй чухал асуудал болоод байна. Иймээс энэ асуудлыг шийдэхээр “Дулаан шийдэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Барилга, байшингууд дулаанаа ханаар: 34%, дээврээр: 29%, суурь, цонхоор: 10% алддаг байна.
Өнөөдөр буюу 2022.03.17-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, МБҮА ТББ-ын Дэд Ерөнхийлөгч Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын Дарга Л.Ариунболд, Франц Улсын Жэрэс ОУ-ын ТББ-ын Суурин төлөөлөгч Эллиан Жарри, төслийг санхүүжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох Европын Холбооноос Монгол Улсад суугаа суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл, Франц Улс болон Чех Улсын Элчин сайдын яамдын удирдлагууд хамтдаа төслийн хүрээнд чадавхжсан бригадууд нь хувийн орон сууцны дулаалгыг хэрхэн хийсэн ажилтай биечлэн танилцлаа.
.jpg)
.jpg)
Энэхүү төсөлд хамрагдсан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн Чулуунбаатарын нь хувийн орон сууцныхаа дулаалгыг хийлгэхээс өмнө ямар байсан болон дараа нь ямар ялгаа гарсан, үр дүн нь одоо ямар байгаа, төслийн үр шим хэр хүртээмжтэй байсан талаарх сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Тус уулзалтын үеэр, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цаашид төслийг үргэлжлүүлэхдээ энд тэнд бус нэг хэсэг газрыг бүхэлд нь сонгоод хэрэгжүүлвэл үр дүн илүү бодитой харагдах болно. Төсөлд хамрагдах гэсэн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь хамгийн чухал, мөн БХБЯ энэхүү дулаалгын төслийг дэмжин ажиллахад бэлэн гэлээ.
Мөн түүнчлэн, төслийн хүрээнд дулаалгын материалыг нийлүүлэгч 8 компанитай хамтран ажилладаг бөгөөд эдгээр компаниудын төлөөлөл болох Монгол Базальт ХК-ийн чулуун хөвөнгийн чанарын талаарх танилцуулан үзүүлсэн юм.
Өнөөдрийн уулзалтын дэлгэрэнгүйг дараах олон нийтийн телевизүүдээс үзэх боломжтой.
MNB TV – 20:00 “Цагийн хүрд”
MNC TV – 17:00, 19:00, 21:00 “Мэдээний хөтөлбөр”
.jpg)
.jpg)
.jpg)
#Тодруулахад:
Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл төсөл”-ийг 2018-2022 оны хооронд Улаанбаатар хотын гэр хорооллын амины орон сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор Франц Улсын Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл Ин Нийд ОУ-ын ТББ хамтран хэрэгжүүлж байна. Уг төсөл нь барилгын БҮТЭН болон ХЭСЭГЧИЛСЭН дулаалгын шийдлийг санал болгодог бөгөөд төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт 400 гаруй дулаалгын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Дулаалгын ажлыг хийхдээ эхлээд тус төслийн хүрээнд чадавхжсан Эрчим хүчний зөвлөхүүд (ЭЗХ)-ээр дулаан алдагдлыг хэмжүүлж, дараа нь барилгын мэргэшсэн бригадуудаар гүйцэтгүүлж байна.
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба





