Тус аялалд оролцсон төлөөлөгчид нь аяллын үеэрээ Турк Улсын Адана хот дахь фасадны “Кингспан” компанийн үйлдвэртэй танилцахын зэрэгцээ тус компаниас зохион байгуулсан мэргэжлийн техникийн семинарт оролцсон билээ. Энэ тухай Бүгд Найрамдах Турк Улсын өдөр тутмын 5 хэвлэл мэдээллийн сэтгүүлүүд болон “Кингспан” компани нь өөрийн цахим хуудаснаа Монгол Улсын барилгын салбарын 50 гаруй инженер, мэргэжилтэн, захиалагч, хөрөнгө оруулагчид нь “Кингспан” үйлдвэртэй танилцсан тухай нийтлэлийг нийтэлсэн байна.
https://www.facebook.com/KingspanIP
Тус нийтлэлүүдэд нь “Кингспан” групп нь Монгол Улсын барилгын салбарынхантай хамтран ажиллах болон хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар дурджээ.
Түүнчлэн, тус байгууллагаас зохион байгуулж буй семинарын үеэр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь Турк Улсын Адана хотын телевизэд “Кингспан” компанийн үйлдвэртэй танилцсан өөрийн сэтгэгдлээ хуваалцаж, дэлхий дахинаа агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжиж байгаа болон ногоон барилгыг хөгжүүлэх асуудал нь чухал байгааг дурдсан ярилцлагыг өгсөн билээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Тодруулахад, “Кингспан” групп нь 1965 онд байгуулагдсан, Ирландад байрладаг барилгын материалын, 70 гаруй оронтой худалдаа эрхэлдэг, 159 үйлдвэрийн газарт 15,000 гаруй ажилтантай компани юм. Тус компани нь Тусгаарласан хавтан, Тусгаарлагч, Гэрэл ба Агаар, Ус ба Эрчим хүч, өгөгдөл Дата ба Шалны гэсэн 5 хэлтэстэй ажилладаг байна.
Энэхүү Ирландын “Кингспан” компани нь Quad-Core технологийн 40 жилийн баталгаатай барилгын гадна фасадын хамгийн сүүлийн үеийн шийдэл болон барилгын дулаалгын материал болох дулаалгын хавтанг үйлдвэрлэдэг. Тус “Кингспан” компанийн салбарыг Монгол Улсад нээсэн байна.
Quad-Core технологийн дулаалгын хавтангийн давуу талуудыг дурдвал:
– Дулаан тусгаарлах чадвар нь нийтлэг чулуун хөвөн хавтангаас 2 дахин илүү
– 99.9%-ийн бие даасан агаарын бөмбөгөн бүтэцтэй
– Дэлхийд дулаан тусгаарлах чадвараараа хамгийн сайн материалтай
– 100% дахин боловсруулах боломжтой
– Хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, эрүүл, аюулгүй
– Байгаль орчинд ээлтэй
– Эрчим хүчний хэмнэлтийг өндөр хэмжээнд хангадаг
– Галд хамгийн сайн тэсвэртэй (галыг 240 минут тэсвэрлэх чадалтай)
– Ус чийгт тэсвэртэй
– Бактери, шавж нэвтрүүлэхгүй, мөөгөнцрийн ургалтад тэсвэртэй
– Шахалтын бат бөх сайн бүтэцтэй зэрэг болно.
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба





