June 9, 2022
БАРИЛГЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ “BIM”-ИЙГ САЛБАРТ НЭВТРҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах, дотоодоосоо барилгын материалаа хангаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын материал үйлдвэрлэгч нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар БХБЯ болон Монголын Архитектурын Эвлэл, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбоо ТББ, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, Монголын барилгын гүйцэтгэгч байгуулагуудын холбоо ТББ, Монголын барилгын төсөвчдийн холбоо ТББ-ууд нэгдэн “BIM FORUM”-2022 хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийж байгаа билээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах, барилга угсралт-барилгын материалын асуудлаар хөндсөн юм. “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM”-ийг нэвтрүүлэх талаар тусгасан байдаг.

“BIM” буюу барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх юм.

Монгол улсад барилгын салбарт энэ туршлагыг хэрэгжүүлж байгаа “МSC properties” ХХК, “Эм Жи Эл иэн си” ХХК, “Оюу толгой” ХХК-ийн Инженеринг ба төслийн баг, “Билдинг СМАРТ Монгол” ТББ-ууд өөрсдийн туршлага болоод цаашид улам өргөн хүрээнд хэрхэн нэвтрүүлэх талаар санал бодлоо хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ