December 16, 2022
МБҮА ТББ НЬ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна, төрийн  зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм. МБҮА ТББ нь 2022 оныхоо ололт, амжилт, хийсэн бүтээснээ дүгнэх Шинэ жилийн баярын үйл ажиллагааг Нийт Гишүүн байгууллагуудын хүрээнд тэмдэглэсэн бөгөөд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нээж үг хэлсэн ба бусад Барилгын салбарын түншлэгч байгууллагуудын төлөөллүүд үг хэлж баяр хүргэлээ. Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчдийн зөвлөлөөс 2022 онд АЖЛЫН АЛБА-ны зүгээс хийсэн дараах томоохон ажлуудыг үнэлсэн бөгөөд үүнд:

✅ ТББ-НЬ ХБНГУ-ЫН БАВААРИ МУЖИЙН “БИ БИ ВИ ИНТЕРНЭЙШНЛ” БАЙГУУЛЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМГААЛАХ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАМЖУУЛАЛТ, ТОГТВОРТОЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” БОЛОН “БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ” ТЕХНИКИЙН СЕМИНАРУУДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, 2023 ОНД ТУС БАЙГУУЛЛАГАТАЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ МОНГОЛ УЛСАД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

✅  АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 45 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГАНД МБҮА ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАН, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.ХУЛАН НАР ОРОЛЦОЖ, ТУС НИЙГЭМЛЭГИЙН 2023 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА.

✅ МӨН МБҮА ТББ БОЛОН СИНГАПУРЫН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИ ХООРОНДЫН “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

✅  АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA) НЬ МБҮА ТББ-ЫГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО БУЮУ ФИДИК-Д ЭЛСЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН

зэргийг дурдсан нь нийт хамт олныг цаашид улам идэвхтэй ажиллах, урам зориг өгсөн үйл явдал боллоо.

Мөн МБҮА ТББ-ын Ажлын албаны зүгээс Ассоциацийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, санаачилж байгаа хуулийн төслүүдийн Ажлын хэсэгт орж ажилладаг, байгууллагаас зохиож буй аливаа арга хэмжээ, хурал цуглаан, форумд идэвтэй оролцдог ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДААС

       ✅   С. НЯМДАВАА ЗАХИРАЛТАЙ “ЭКО КОНСТРАКШН” ХХК

       ✅   Г.БАТСҮХ ЗАХИРАЛТАЙ “БАРИЛГА МН” ХХК

       ✅  Э.ВАНЧИНДОРЖ ЗАХИРАЛТАЙ “АЙ ДИ СИ АЙ” ХХК нарыг дурсгалын зүйлсээр урамшууллаа.

      Харин тус орой хүрэлцэн ирсэн нийт Гишүүд дунд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчдийн нэрэмжит сугалаа явагдаж Хүндэт Ерөнхийлөгч “Макс өргөө” ХХК-ийн ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд хурдан удмын үрээ, Ерөнхийлөгч Н.Баярсайхан 800,000 төгрөгийн клубээр үйлчлүүлэх эрх, Тэргүүн дэд Ерөнхийлөгч “Заг групп”-ийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатар 1,000,000 төгрөг, Дэд Ерөнхийлөгч “Эко констракшн” ХХК-ийн ерөнхий Захирал С.Нямдаваа “Кинг тауэр” хотхонд 30 сая төгрөгийн байрны хөнгөлөлтийн эрх, УИХ-ын гишүүн, дэд Ерөнхийлөгч Д.Өнөрболор Сөүл ресторанд гэр бүлийн хамт орох эрх 3 хүнд, Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн гүйцэтгэх Захирал Б.Хүрэлхүү 1,000,000 төгрөгөөр тус тус мялаалаа.

     Ийнхүү 2022 ондоо хийж хэрэгжүүлсэн нөр их ажлыг өөрсдийн оюун ухаан, ур чадвар, итгэл зүтгэл, хамтын ажиллагааны туршлагаа дайчлан хамтдаа бүтээлцсэн МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, нийт Гишүүд, Гүйцэтгэх захирал Ажлын албаны хамт олон болон гадаад дотоодын түншлэгчид та бүхэндээ баяр хүргэж, 2023 оноо улам их ололт амжилтаар дүүрэн угтаж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ