МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болох төрийн бус байгууллага юм.
Энэ ч үүднээс Монголын барилгын үндэсний хамгийн том бүтээн байгуулагч компаниудын нэгдэл, байгууллагын шинэ имиж, өнгө төрхийг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг REBRANDING зорилтот ажлын хүрээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар NCMA marketing advertising-г үүсгэн байгуулагч, Захирал Ц.Наранжаргал, VIRAL marketing@advertising-ийн Захирал Т.Энхбаясгалан нартай хамтран ажиллах чиглэлээр тус тус уулзаж санал бодлоо солилцлоо.





