2022.12.09-ний өдөр “Дулаан Шийдэл-2” төслийн Бригадын ахлагчдын нэгдсэн баярын хурал боллоо. Уг арга хэмжээний үеэр өнгөрсөн “Дулаан Шийдэл-1” төслийн үр дүнг товч дүгнээд ирэх 4 жилийн хугацаанд буюу “Дулаан Шийдэл-2” төсөл хэрэгжих 2022-2026 оны хугацаанд нийт 5,900 айл өрхийг дулаалах, 160 БЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 17,700 тонноор бууруулах зорилготой байгаагаа цохон тэмдэглэлээ.
Уг арга хэмжээг МБҮА ТББ-ын Гүйцэтгэх Захирал Л.Хулан нээж төслийн хүрээнд хийгдэж буй ажил, хүлээгдэж буй үр дүн, цаашдын алхмуудыг цохон тэмдэглээд энэ төслөөс чадваржин төрж буй Бригадын ахлагч нарт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөлөө.
Тус төслийг Жэрэс ОУТББ, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын ногоон санхүүгийн корпораци, Монголын эмэгтэйчүүдийн сан хамтран хэрэгжүүлж байгаа ба энэ өдөр Бригадын ахлагч нарынхаа хийж бүтээсэн ажлын талаар сонсохын зэрэгцээ шилдэг ахлагчдаа тодрууллаа.

Монгол Улсын хэмжээнд, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдолын асуудал нэн түрүүний тулгамдсан асуудал хэвээр байгаа энэ цаг үед гэр хороололд амьдарч буй иргэдийн хувийн сууцны дулаан алдагдлыг багасгах нь нэн чухал зорилт бөгөөд энэ хүрээнд Европын Холбооны Свич-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл” төсөл нь 2018-2022 онд хэрэгжиж, нийт 1,546 айл өрхийн эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын шийдлүүдийг хэрэгжүүлж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 3,556 тонноор бууруулсан статистикийн үзүүлэлт гарсан байна.