МБҮА ТББ нь байгууллагынхаа дүрмийн дагуу жилдээ 2-оос доошгүй удаа байгууллагын санхүү болон үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулдаг бөгөөд 2022 оны ээлжит 2 дах удаагийн хяналт шалгалтыг эхлүүлэхээр МБҮА ТББ-ын Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн болох Дарга С.Ганзориг, Гишүүд Ж.Дэлгэрсайхан, Д.Одгэрэл, Х.Бямбасүрэн нар нь 2022.12.21-ний өдөр Ажлын албан дээр хүрэлцэн ирж МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Салбарын Бодлогын зөвлөх Г.Лосол, БҮАТЗХ-ийн Дарга Х.Гулбарша, нягтлан бодогч О.Мөнхчимэг, Үйл ажиллагааны менежер Х.Долзодмаа нартай уулзаж, өөр өөрсдийн заавар зөвлөгөө, чиглэл, удирдамжийг өгч ажлаа эхлүүллээ.Тус хяналт шалгалтыг явуулсны дараа МБҮА ТББ-ын Хяналтын зөвлөл нь түүний биелэлтийн тайланг 2023 оны 02-р сард зохион байгуулагдах МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн хуралд танилцуулах болно.





