December 27, 2022
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗУН-ХУА НИЙГЭМЛЭГТЭЙ МБҮА ТББ НЬ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэг нь Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эко хөгжлийг ахиулах, аж ахуйн нэгж, Засгийн газар хоорондын харилцааны гүүрийг бий болгох зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны удирдлага дор 2002.08.09-нд үүсгэн байгуулагджээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэг, удирдлага дор, үе үеийн ерөнхийлөгчид (王玉银、项胜利、张春山、刘文可、杨晓琪)-ийн оролцоо, нийт гишүүн компаниудын хамтын хүчин чармайлт, холбогдох төрийн байгууллагууд, салбарын холбоод, хэвлэл мэдээллийн туслалцаа, дэмжлэгтэйгээр ЗУН-ХУА нийгэмлэг нь өргөжин тэлж нөлөө бүхий худалдааны нийгэмлэг болж чадсан байна.

Энэ ч хэрээр сүүлийн 20 жилд хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа улам нягт болж, БНХАУ нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон юм.

Өнгөрсөн 2022.11.28-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч “БНХАУ-Монгол Улс хоорондын иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцааны шинэ эрин хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” болон хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсгийг зурсан билээ.

МБҮА ТББ нь  Хятадын хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА Нийгэмлэгтэй санамж бичгийн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд тус Нийгэмлэгийн 20 жилийн ойн арга хэмжээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар оролцов. МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Хоёр байгууллагын хамтын ажиллагаа, санамж бичгийн хүрээнд цаашид олон төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам тэлж өргөжүүлэх болно” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.  

Ийнхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлага болон дэмжлэг туслалцаа доор тус Нийгэмлэг нь 8 дахь удаагийнхаа Дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон ээлжит сонгуулиа амжилттайгаар явуулж 20 жилийн ойн баярын арга хэмжээгээ ёслол төгөлдөр өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ