МБҮА ТББ-ийн Удирдах зөвлөлийн Эрхэм гишүүд Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Барилгачдын баярын мэндийг дахин хүргэе.
Өнөөдөр БХБЯ-аас “БАРИЛГЫН САЛБАРЫН 94 ЖИЛИЙН ОЙ, БАРИЛГАЧДЫН ӨДӨР 2020” арга хэмжээг Барилгачдын талбайд уламжлал ёсоор зохион байгуулж, барилгын салбарын Шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан тэдгээрийн тугийг Барилгачдын талбайд мандууллаа.
Түүнчлэн, БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийг төв ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын дарга Ж.Хичээнгүй, Монголын барилгачдын нэгдсэн холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Батцогт болон манай МБҮА ТББ-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар шилдэг аж ахуйн нэгжүүдэд цом гардуулахын зэрэгцээ салбартаа амжилт бүтээлээрээ тэргүүлсэн инженер техникийн ажилтнуудад шагнал гардуулав.
Энэ жилийн Шилдэг аж ахуйн нэгжүүдээр дараах компаниуд шалгарсан ба тэдгээрийн дотор манай МБҮА ТББ-ийн гишүүн 2 компаниуд багтсан болно. Үүнд:
Барилгын салбарын 2020 оны шилдэг аж ахуйн нэгжүүд:
• Монкон Констракшн ХХК
• Баганат Өргөө ХХК
• Орхон констракшин ХХК
• Чинбат ХХК
• Универсум ХХК
• Мак цемент ХХК
• Говь цамхаг ХХК
• Интеллект Тауэр ХХК
• Цог өрнөх ОНӨААТҮГ
• Жунсон Констракшн ХХК
Барилга угсралтын Шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан МБҮА ТББ-ийн УЗГ Монкон Констракшн ХХК, Гишүүн Баганат Өргөө ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь улам ихийг бүтээх амжилтыг, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ийн Ажлын алба





