Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан.
Мөн Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжийн 24 болон 25 дугаар зөвлөмжүүдэд хуулийн этгээдийн ил тод байдал эцсийн өмчлөгчтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байна.
Иймд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.gov.mn/post/43951 холбоосоор харна уу.
МБҮА ТББ-ын Ажлын албаны
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтэс
2020.09.15





