Тус чуулга нь БНХАУ-ын Олон улсын барилгын ассоциаци, Макаогийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн хамтран зохион байгуулж буй дэд бүтцийн хөрөнгө оруулалт, барилгын олон улсын форум болж байгаагаараа онцлог юм.
2018 оны 06 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус форумд Монголын барилгын салбарыг төлөөлж Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Л.Хулан нар оролцож байна.
Чуулга уулзалтад дэлхийн 66 улс, бүс нутгуудын 600 гаруй нэгжээс 1500 гаруй хүн оролцож байгаа төдийгүй сайд нарын төвшинд 50 гаруй зочин, олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагууд оролцож байгаа ажээ.
IFAWPCA-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын хамт
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





