May 28, 2018
АХУЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ТЕХНОЛОГИЙН ҮР ДҮН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ

Хөрсний бохирдлыг бууруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжийг ХБНГУ-ын Бергманн групптэй хамтран МБҮА-ийн УЗГ, Ультрасоник ХХК нь Монгол улсад 2013 оноос хойш нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд “Бага оврын цэвэрлэх байгууламжийн ашиглалт” сэдвээр сургалт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр MN TOWER-ын 07 дугаар давхарт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Уг сургалтад дараах МБҮА-ийн гишүүн байгууллагууд хамрагдан оролцлоо.Үүнд:

–          Эко Констракшн ХХК

–          Номин Констракшн Девелопмент Групп

–          Роял Нью Кэстл ХХК

–          Цаст Констракшн ХХК

–          Сан ХХК

–          Орчлон Констракшн ХХК

–          Грийн ресурс констракшн ХХК

–          Үлэмж ХХК

–          Прохит ХХК нар болно.

Сургалтаар ХБНГУ-ын “BERGMANN” группийн ахуйн цэвэрлэх байгууламжийн АШИГЛАЛТ, ҮР ДҮНГИЙН талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд тус сургалтын хичээлийг дараах сэдвүүдийн хүрээнд ХБНГУ-аас уригдан ирсэн багш, мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд заасан болно. Үүнд:

– МоМо төслийн хүрээнд Монгол улсад хийгдсэн ажлын үр дүн туршлага 

  / Др.Ш. Бүрэн (Фраунхофер)

– Бага оврын бохир ус татан зайлуулах систем, цэвэрлэх, боловсруулах      байгууламжуудад Германд болон Европд тавьж байгаа шаардлага WSB-Технологийн бүтэц, үйлдвэрийн ажиллагаа 

  / Др. Ё. Илиан, Бергманн Бетон + Бохир усны техник ХХК /

– Ультрасоник ХХК танилцуулга, цэвэрлэх байгууламж суурилуулсан туршлага, үр дүн болно.

ХБНГУ-ын Bergmann группийн ахуйн бохир ус цэвэрлэх WSB технологи нь микро-биологийн аргаар бохирыг 97% цэвэршүүлж, цэвэршүүлсэн усыг дахин ашиглах боломжтой бөгөөд манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн технологи юм. WSB технологийг ашиглаж буй хэрэглэгчиддээ зориулан жил бүр ХБНГУ-аас мэргэжилтнүүд ирж технологийн үр дүн, ашиглалтын талаар сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт нь бохир ус цэвэрлэх технологи хайж буй хүн бүрд нээлттэй зохион байгуулагдсанаараа онцлогтой юм.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба
 

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ