June 15, 2017
МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН 13 ДУГААР НЭГДСЭН ЧУУЛГАН 2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН 15-16, УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгууллагддаг худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт энэ удаа манай улсад энэ оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болж өндөрллөө.

Тус чуулга уулзалт нь гурван орны төрийн тэргүүлэгчдийн тохиролцсон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, гол нь төр болон хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, төрөөс гарч байгаа шийдвэрийг бизнесийнхэнд ээлтэй байх тэр боломжийг бүрдүүлэх, санал санаачлага, тулгамдсан асуудлыг нь төрийн төвшинд хүргэх зэргээр гүүр болж ажиллах шаардлагын хүрээнд хийгдлээ.

Түүнчлэн, худалдаа, эдийн засгийн чуулга уулзалтаар хоёр салбар хуралдааныг буюу тухайлбал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр ба ногоон бизнесийн чиглэлээр санал бодлоо солилцсон ганцаарчилсан уулзалтыг болон хүнд үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынханд зориулсан хурлыг зохион байгуулав.

Дээрх чуулга уулзалтын хүрээнд МБҮА-иас Гүйцэтгэх захирал Л.Хулан хурлын зарим үйл ажиллагаанд оролцов. 

Мөн 2017 оны 6 дугаар сарын 15-ний өдөр МБҮА-ийн Ажлын албан дээр  Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын санал болгосны дагуу тус чуулга уулзалтанд оролцож буй ОХУ-ын Красноярск хотын 65 жилийн түүхтэй цемент зуурмаг, бетон хоолой, бетон шаазан дээвэр, барилгын гадна тохижилтын бүтээгдэхүүн үйлдэрлэгч Волна ХХК, ОХУ-ын Эрхүү хотын вакум цонх, хаалга үйлдвэрлэлээрээ эхний 3-т ордог Евро плас ХХК зэрэг хоёр аж ахун нэгжийн төлөөллийг хүлээн авч, гишүүн компаниудтай уулзах уулзалтыг тус тус зохион байгуулав.

Уулзалтанд МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан, Салбарын бодлого, хамтын ажиллагааны асуудал хариуцсан менежер М.Энхбаатар, Бүти ХХК-ийн Менежер Оюунболор, Грийн ресурс ХХК-ийн Захирал Ганзориг, Барилгачин группын Захирал Батсүх, Суурь ХХК-ийн Захирал Х. Чинбат, Аргалант ХХК-ийн төлөөлөл тус тус оролцов.

Уулзалтаар ОХУ-ын Волна ХХК, Евро плас ХХК-иуд тус тус өөрсдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулж, Монгол улсын зах зээлд нэвтрэх боломж, тэр дундаа МБҮА-ийн гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Тус аж ахуйн нэгжүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг файлаар хавсаргав.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ