Монгол улсын Засгийн газар Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг – 2017” арга хэмжээ энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж өнгөрөв. Барилга, хот байгуулалтын салбарын арга хэмжээний үеэр иргэд хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуй, шинэ техник технологи, мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ зэргийг нэг цэгээс бүрэн авах боломжтой өдөрлөг зохион байгуулагдав.
Энэхүү барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Эрчим хүч хэмнэлтийн төв, Төрийн орон сууц корпораци, Тэнхлэг зууч үл хөдлөх хөрөнгийн бирж, Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын нэгдсэн холбоо, Нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газар, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Нийслэлийн газрын алба, Газар зохион байгуулалт, геодози зураг зүйн газар зэрэг нийт 30 гаруй байгууллага олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулав.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хүндэтгэлийн үгээр нээсэн бөгөөд Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, УЗ-ийн гишүүн Д.Чимэд-Очир, УЗ-ийн гишүүн Ц.Ганзориг, УЗ-ийн гишүүн Л.Ариунболд, МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Монголын барилгын үндэсний ассоциацийн үйл ажиллагаа өдөрлөгийн эхний өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт эхэлж, нээлтийг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Занабазар, МБҮА-ийн Ерөнхийлөгч, Макс Өргөө ХХК-ийн Захирал Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Цаст групп ХХК-ийн Захирал Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч бөгөөд Эко констракшн ХХК-ийн Захирал С.Нямдаваа, Дэд ерөнхийлөгч бөгөөд Заг групп ХХК-ийн Захирал Б.Нэмэхбаатар, УЗГ бөгөөд Сан ХХК-ийн Захирал Д.Чимэд-Очир нар үг хэлж нээв. Өдөрлөгийн үйл ажиллагаанд МБҮА-ийн дараах гишүүн компаниуд өөр өөрсдийн дэвшилтэд техник, технологийг танилцуулан оролцов. Үүнд:
1. Макс Өргөө ХХК: Сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох шил, хаалганы үзүүлэн загвар барилгын цонх, хаалга
2. Номин Констракшн Девелопмент групп: River Garden хорооллын макет
3. Эко Констракшн ХХК: King Tower хотхоны макет болон Х apartment төсөл
4. М Си Эс Проперти ХХК: ACEM Villa хотхоны төсөлд ашигласан гүний дулааны Geo Energy технологи, түүнчлэн ХАБЭА-ын дасгалын удирдан зохион байгуулалт
5. ЧММ ХХК: МБҮА-ийн гишүүн компаниудийг Сүхбаатарын талбай дээр байршуулах байршлын зургыг гаргах, анонс, баннер ба бусад хэвлэлийн эх загварыг гаргах, ХАБЭА-ын тэмдэг, тэмдэглэгээг хэвлэх, дрон нисгэх, болон ерөнхий зохион байгуулалт
6. Грийн ресурс констракшн ХХК: Евро блокийн шинэ технологийн сурталчилгаа болон загварын барилгын өрлөгийн ажил
7. Заг Групп ХХК: Техник, технологийн дээд сургуулийн танилцуулга, Хийморь орон сууцны хорооллын танилцуулга болон модон сандал хийх мужааны үзүүлбэр
8. БҮТИ ХХК: Блок хавтангийн танилцуулга, загвар барилгын гадна талын өнгөлгөө, явган хүний зам болон том машин, механизмын үзүүлэнд кран байршуулах
9. Монгол базальт ХК: Базальт чулуун-хөвөн, шилэн арматурын шинэ технологийн сурталчилгаа
10. Кнауфгипс ХХК: Герман гипс, гипсэн хавтангийн танилцуулга, загвар барилгын шавардлагаа
11. Гандирс ХХК: Хуванцар шугам хоолой, дулааны зангилаа зэрэг шинэ технологийн сурталчилгаа
12. Ультрасоник ХХК: Шугам хоолойн танилцуулга болон амины орон сууцны инженерийн дэд бүтцийн шийдэл
13. Премиум Конкрит ХХК: Миксер, Цементовоз, Помп (50 тн) зэрэг машин, механизмуудын үзүүлэн
14. Вагнер Ази ХХК: Лифт, Өргүүрийн машины үзүүлэн
15. Хэт сервис ХХК: Помпын үзүүлэн
16. ММК ХХК: Өөрөө буулгагч машинууд зэрэг болно.
МБҮА-ийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хүрэлцэн ирж МБҮА-ийн гишүүн компаниудийн шинэ техник, технологи, тоног төхөөрөмж, дэвшилтэд санаатай танилцав.
Түүнчлэн, Заг групп ХХК-ийн сандал угсрах мужааны үзүүлбэр, МБҮА-ийн видео танилцуулга, загвар барилгын хийцийн угсралтын ажлыг Грийн Ресурс констракшн ХХК, Монгол Базалт ХХК, БҮТИ ХХК ба Кнауфгипс ХХК-иуд өдөрлөгийн 2 өдрийн турш хийж гүйцэтгэв.
Премиум конкрит ХХК, Вагнер Ази ХХК, Хэт сервис ХХК, ММК ХХК-иуд барилгын салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн шинэ техник, технологи, машин тоног төхөөрөмжийг ард иргэд, олон нийтэд үзүүлэн сонирхуулав.
“Нээлттэй өдөрлөг – 2017” арга хэмжээний хоёр дахь өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан арга хэмжээнд МБҮА-ийг төлөөлөн идэвхи санаачлага гарган амжилттай оролцсон нийт гишүүн болон МБҮА-д шинээр гишүүнээр элсэх компаниудад “Талархалын бичиг”-ийг гардуулан өгөв.
Монгол улсын Засгийн газар Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг – 2017” арга хэмжээнд МБҮА нь салбарын ТББ-уудыг манлайлан амжилттай оролцож, өөрийн эгнээндээ олон шинэ компаниудийг элсүүлэхээр болов.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





