МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулангийн урилгаар Малайзын Орон сууцны хөгжүүлэгч эксперт ноён Жимми МБҮА-ийн дараах гишүүн компаниудын төсөл, хөтөлбөртэй танилцаж, шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг судлахаар 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Ажлын албаны байранд уулзалт хийв. Үүнд:
1. Цаст Констракшн ХХК – “ICC tower” төсөл
2. Номин Констракшн Девелопмент Групп – “River Garden-2” төсөл
3. Цагаан Хуаран Консалтинг ХХК – “Цагаан хуаран таун” төсөл
4. Грийн Ресурс Констракшн ХХК – “Dream city” төсөл
5. Эфэс Констракшн ХХК – “Blue Moon” төсөл зэрэг болно.
Төслийн танилцуулгын дараа гишүүн компаниудын төлөөллүүд ноён Жимми-тэй ганцаарчилсан уулзалтыг хийж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдийн мэдээ, мэдээллийг солилцож цаашид хамтран ажиллах болсны зэрэгцээ МБҮА-ийн гишүүн компаниудын төлөөлөгч нарт холбогдох бизнесийн зөвлөгөөг өгөв.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





