Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдийн санаачлагаар Ассоциацийн гишүүн компаниудын захирлууд нэгдэн хувийн зүгээс хандив цуглуулан 8,350,000 төгрөгийн хандив болон 2 тонн цэвэр усыг өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр МБҮА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан нар ОБЕГ-ийн Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн хэлтсийн дарга С.Лхагвасүрэнд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр ОБЕГ-ийн Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн хэлтсийн дарга С.Лхагвасүрэн барилгын салбар уналттай байгаа энэ цаг үед эх орныхоо төлөө сэтгэл гаргаж байгаад талархан, мөнгөн хандивийг ОБЕГ-т нэн хэрэгтэй байгаа нисдэг тэргийг худалдан авахад зориулах болохоо хэлсэн юм.
Гал түймрийн эсрэг аянд тусламж, хандив өргөсөн МБҮА-ийн УЗГ болон гишүүдийн жагсаалт.
2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр:
1. Эрчим инженеринг ХХК М.Батболд
2. Рендер ХХК Х.Эрдэмбилэг
3. ЧММ ХХК Х.Чинбат
4. Бармон ХХК Ш.Үнэнбат
5. Аргалант арвис ХХК Р.Цолмон
6. Бүрд групп ХХК Ш.Батцэнгэл
7. Грийн ресурс констракшн ХХК Ц.Ганзориг
8. Номин констракшн девелопмент групп Б.Хүрэлхүү
9. БҮТИ ХХК Г.Батжаргал
10. Эрэлт импекс ХХК Д.Энхтөр
11. Нью телеком ХХК Б.Даваадорж
12. Прохит ХХК П.Сүнжидмаа
13. Заг групп ХХК Б.Нэмэхбаатар
14. Ти энд Жи ХХК Н.Цогт
15. Цаст групп ХХК Н.Баярсайхан
16. Макс өргөө ХХК Д.Цэрэнжигмэд
17. Эфэс констракшн ХХК М.Лхагвасүрэн
18. Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан
19. Ажлын албаны Зөвлөх Б.Бямбажав
20. Ажлын албаны Ерөнхий менежер Т.Болормаа
21. Ажлын албаны Менежер Б.Дөлгөөн
22. Ажлын албаны Ажилтан Б.Биндэръяа
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын Алба





