July 14, 2017
МБҮА БОЛОН ГЕРМАН УЛСЫН БАВААР МУЖ УЛСЫН BFZ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Монгол улсын Барилга, хот байгуулалтын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Баваар муж улсын BfZ олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууласны хүрээнд тус улсад жил бүр зохион байгуулагддаг техникийн семинарт МБҮА 2016 болон 2017 онуудад гишүүн компаниудынхаа төлөөллийг хамруулж хамтран ажиллаж байна байна.

Хамтын ажиллагааны хүрээнд BfZ олон улсын байгууллагын төлөөлөгч Сюзанн Диттер Монгол улсад 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд айлчилсан бөгөөд МБҮА-ийн Ажлын албанд хүрэнд ирж цаашдын харилцаа, хамтын ажиллагааны хүрээг тэлэх боломжуудын талаар санал солилцов.

Түүнчлэн тэрээр манай гишүүн байгууллагуудын сэргээгдэх эрчим хүч, барилгын материалын дахин ашиглалтын чиглэлийн төслүүдтэй дараах хөтөлбөрийн дагуу танилцав. Үүнд:

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр

1. 09:30 – 10:30 Ультрасоник ХХК Б.Чимэгцэцэг

2. 11:00 – 12:00 БҮТИ ХХК Г.Батжаргал

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр

1. 09:00 – 10:00 Эрчим Инженеринг ХХК М.Батболд

2. 10:30 – 11:30 МБҮА Ажлын алба Л.Хулан

3. 12:00 – 13:00 Макс өргөө ХХК Д.Энхзаяа

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ