August 17, 2017
АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Уулзалт 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр НЗД-ын төлөөлөгчид, МБҮА-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон иргэдийн төлөөллүүдтэйгээр эхлэв.  Авто машингүй гудамж төсөл нь одоогийн байдлаар оршин суугчдын 300 орчим айлын зөвшөөрлийг авч гарын үсэг болон иргэний үнэмлэхний хуулбараар баталгаажсан байна. Нийт барилгын төсөл 20 орчим тэрбум болж байгаа бөгөөд хоёр талын шулуун зам болон тохижилтын төсөл нь нийтдээ 1 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байна. Оршин суугчид ямар зардал гарч байгаа талаар болон ямар компаниуд оролцож байгаа талаар мэдээлэл хүсч байгаа бөгөөд энэ хүсэлтийн дагуу дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдъя. Үүнд: 

1. Геологи суурийн ухалт, хөрсний нягтаршуулалт, кран техникийн: 

– “Бар инж гео”  ХХК 

– “Түшиг зам” ХХК

– “Коёото” ХХК

– “Очиржин” ХХК 

Нийт төсөв 1,980,000,000 /нэг тэрбум есөн зуун наян сая төгрөг/

2. Зураг төсөл, хэвлэл мэдээллийн: 

– “Эгэл”  ХХК

– “Марс констракшн” ХХК

– “ЦНТ” ХХК

– “Элста” ХХК

– Барилга.МН

– “Хас марвелиоус” ХХК

– “Криатив форси” ХХК

– “Идарт” ХХК

Нийт төсөв 889,752,990 / найман зуун наян есөн сая долоон зуун тавин хоёр мянга есан зуун ерэн төгрөг/

3. Барилга угсралт, материал хангамжийн:

– “БҮТИ” ХХК

– “Грийн ресурс констракшн” ХХК

– “Заг групп” ХХК

– “Их Очирт хүрдэн” ХХК

– “Премиум Конкрит” ХХК

– “Эко констракшн” ХХК

– “Эрэлт импекс” ХХК

Нийт төсөв 8,357,560,000 / найман тэрбум гурван зуун тавин долоон сая таван зуун жаран мянган төгрөг/

4. Дотор засал, материал хангамжийн:

– “Гэрэгэ групп”  ХХК

– “Дойчэ Вэллэ” ХХК

– “Мерко Интернэшнл” ХХК

– “Орчлон констракшн” ХХК

– “Рэндэр” ХХК

– “108 суварга” ХХК

– “Батсутай” ХХК

– “Луу хүрд” ХХК

Нийт төсөв 6,990,000,000 /зургаан тэрбум есөн зуун ерэн сая төгрөг/

5. Сангийн холболтын ажил, материал хангамжийн:

– “Сан” ХХК 

– “Ультрасоник” ХХК 

– “Гантиг ванн” ХХК

– “Мон Инж Бар” ХХК

Нийт төсөв 1,940,836,910 /нэг тэрбум есөн зуун дөчин сая найман зуун гучин зургаан мянга есөн зуун арван төгрөг/

6. Цахилгааны салхивч, холбоо дохиолол-ын 

– “Гандирс” ХХК

– “Эрчим инженеринг” ХХК

– “Явуу Импекс” ХХК

– “Тэргэл тех” ХХК

– “Юниверсал нетворк” ХХК

Нийт төсөв 248,147,496 /хоёр зуун дөчин найман сая нэг зуун дөчин долоон мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг/ буюу нийт барилгын ажилд 20,400,297,396 /хорин тэрбум дөрвөн зуун сая хоёр зуун ерэн долоон мянга гурван зуун ерэн зургаан төгрөг/

7. Тохижилтын ажил-ын 

– “Бауроуд” ХХК

– “Эм Жэй Би Ай” ХХК

– “Соёолж” ХХК

Нийт төсөв 1,000,000,000 /нэг тэрбум төгрөг/

Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: 

– Баярхүү дарга түр зогсоосон гэсэн мэдээлэл хийсэн байгаа. Энэ газар нь өөрөө улсын өмч хэвээрээ байгаа бөгөөд хэн нэгэн өмчилсөн зүйл байхгүй гэдэг зүйлийг сануулав. 

– Хамтын ажиллагааны гэрээн дээр захиалагч талаас НЗДТГ, нөгөө талаас гүйцэтгэгчээр МБҮА гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ассоциацын дүрэм дээр ААН-үүдтэй гэрээ хийнэ гэсэн заалт байгаа эсэхийг тодорхой болгох хэрэгтэй юм. ТББ-ын үүрэг нь өөрөө юу вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах ба үүнд ААН-ийг гүйцэтгэгчээр ажиллуулах эсвэл салбарын эрх ашгийг хамгаалах юм уу гэдэг үндсэн үйл ажиллагааныхаа тодотголыг сайн гаргаж ирэх хэрэгтэй гэдэг зүйлийг НЗД-ийн зөвлөлөөс тодотгон хэлж, хүмүүст зөв мэдээлэл түгээх тал дээр анхааран ажиллах хэрэгтэй гэв. Тиймээс Ассоциаци нь өөрөө эрх ашгийг хамгаалах ТББ мөртлөө аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хийж байгаа нь хууль эрх зүйн эсвэл Ассоциацийн дүрэмд заасан гэх мэт зүйлсийг илүү тодорхой болгох хэрэгтэй. 

– Зураг төсөл яагаад өөрчлөгдсөн бэ гэдэг асуудал иргэдийн дунд яригдаж байгаа бөгөөд зураг төсөл өөрчлөгдөөгүй гэдэг үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх 

– Авто машингүй гудамж төсөл нь төрийн байгууллага болон ТББ-ын хамтран ажиллаж байгаагын том жишээ юм.  

– 2016 онд газар зохион байгуулалтын хурлаар орж зөвшөөрөл авсан бөгөөд  НЗД-ын захирамж гарсан байгаа. Энэ нь өөрөө Нийслэлийн Иргэдийн дүрэм журмыг зөрчөөд гаргасан ийм зүйл байдаг бөгөөд үүн дээр Нийслэлийн Иргэдийн хурлын дарга албан ёсны хариу өгсөн байдаг. 

– Газар доорх байгууламж нь өөрөө худалдаа үйлчилгээ, авто зогсоол, нүхэн гарц, ажлын шугам сүлжээ гэсэн 4 багц байгууламжыг бий болгоно. Мөн газар доорх байгууламж нь тухайн нутаг дэвсгэрт ямар нэгэн гамшиг болсон тохиолдолд орогнох оромж болох боломжтой байгууламж байдаг. Эдгээр нөхцлийг үндэслэн анх судалгааг хийж энэ байгуулажыг бий болгохоор төлөвлөсөн. Худалдаа үйлчилгээ голчилсон эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ийм нүхэн газар доорх байгууламж нь олон улсад жишиг болсон байдаг. 

– Давуу талууд олон байгаа бөгөөд үүнд газар ашиглалт, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Нүүрстөрөгчийг бага хэмжээгээр ялгаруулах, байгалийн гамшгийг тэсвэрлэхэд ашиглах, арчилгаа бага зардалтай. 

– Эрх зүйн актууд: 2009 оны НИТХ-ын 114-р тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр бүтээн байгуулалт хийх 54 байршлыг тогтоосны нэг нь  Хичээнгүй сайд Цэрэндоржын гудамж юм. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 63-р тогтоолоор НИТХ-ын тэргүүлэгчдын 2016 оны газар зохион байгуулалтын тодотгол гэж батлагдсан байгаа. Энэ тодотголд тухайн Хичээнгүй сайд Цэрэндоржын гудамжын тохижилт бүхий байгууламж барихыг төсөл сонгон шалгаруулан олгосугай гэсэн тогтоол батлагдсан байгаа. Үүний дараагаар НЗД-ын дэргэдэх Гудамж төслөөс санаачлан 2015 оны 05сарын 02-ны өдрийн албан бичгийг өргөн барьсан. 

– МБҮА-ийн УЗГ, Д.Энхтөр: МБҮА ярилцсаны үндсэн дээр хотдоо багахан хэмжээний хувь нэмрээ оруулах зорилгоор энэ бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийх санал тавьсан бөгөөд 20 гаруй тэрбум төгрөг гарахаар байгаа бөгөөд бид ашиг олохоос илүү Монгол улсад бага ч болтугай жишиг болгох үүднээс энэ газар доорх байгууламжыг бий болгохоор санаачилсан билэн. Энэ бүтээн байгуулалтыг бидний зүгээс өөрсдийн дур сонирхлоор хийхгүй бөгөөд тодорхой чиглэлийн дагуу өгөгдсөн зураг төслийн, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. 

– Иргэдийн төлөөлөл: СБД-ийн 4-р хорооны иргэн: Анх ямарч мэдээлэлгүй үед энэ төслийг эсэргүүцсэн бөгөөд энэ асуудал Бат-Үүл даргын үед л  яригдаж байсан. Мөн нэг өдөр л хашаа бариад, юу хийх гэж буй нь мэдэгдэхгүй зүйл хийж байсан. Одоо та бүхнээс энэ төслийг хэрхэн хэрэгжүүлэх тухай мэдээлэл сонсоод сайн сайхан зүйл хийх гэж байгааг мэдлээ. Одоо иргэд бидэнд мэдээлэл сайн хийх хэрэгтэй. Энэ ажлаа үргэлжлүүлж манай энэ хэсгийн оршин суугчдын амьдрах ая тухтай орчныг бий болгоорой. Баярлалаа.

– ЗД-ийн Зөвлөлийн хэсгээс НИТХ-ийн тэргүүлэгчдээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг заавал иргэдтэйгээ зөвлөлдөнө гэсэн байгаа. Иргэд уулзаад ЗД-ын зөвлөлийн хурал дээр асуудлуудаа гаргаж ирж байгаа нь чухал.  2016 оны 5 сард гарсан энэ НЗД-ын шийдвэрийг, мэдээллийг сайн түгээх хэрэгтэй бөгөөд хот байгуулалтын хэрэгжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай.

– Хууль эрх зүйн үндэсллэлийг зөрчсөн зөрчил байхгүй бөгөөд гарсан асуудал нь иргэдээс гомдол гараад байгаа шалтгаан юм. Үүний шалтгаан нь бэлтгэл ажил дутуу хийгдсэн, иргэдэд ойлголт сайн өгөөгүй байна, Тиймээс брошюр, мэдээллийн самбар, мэдээллийн хэрэгслүүдээр сайн мэдээлэл цацж иргэдэд хүрэх ёстой мэдээллийг сайн хийх хэрэгтэй. 

– Хотын дарга МБҮА-тай байгуулсан санамж бичигтээ энэ төслийн процессыг бүр тодорхой бичих хэрэгтэй бөгөөд үүнд хэзээ эхлэх, хэзээ дуусах, хорогдох байраар хэрхэн ашиглагдах, газар доор хэдэн давхар байх гэх мэт мэдээлэл бүрийг маш нарийвчлан оруулах хэрэгтэй. 

Уулзалтаар дараах арга хэмжээнүүдийн авч хэрэгжүүлэхээр болов. Үүнд:

– НЗД-тай байгуулсан гэрээнд төслийн хэрэгжилтийн процесыг нарийвчлан оруулж шинэчилэн батлуулах

– Ажлын төслийг өнгөтөөр дахин нарийвчлан гаргах

– Төсөл хэрэгжих үед хүлээж авах нэмэлт байр бий болгох

– Иргэдтэй уулзалт зохион байгуулах

– Ассоциаци дотроо ажлын хэсэг яаралтай байгуулах

– Маркетингийн баг гаргах /Брошюр гарган тараах, мэдээллийн самбар шинэчлэх, хашааны бүх талд мэдээллийн анонс байрлуулах/

– Төслийн нэгж /Ажлын хэсэг/ гаргах

– Сайн архитектурчинаар зургын хэсэг гаргах

– УИД-ийн урдах лед дэлгэцэн дээр сурталчилгаа явуулах

– Хашааг шинэчлэн барих

Хүндэтгэсэн,

МБҮА ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ