August 18, 2017
НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛОЛЫН ДЭД БҮТЦИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН МЭДЭЭ

Уулзалт 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагаас Ажлын албаны байранд болж, дараах төлөөлөгчид оролцов. Үүнд:

П.Алтантөгс, Нийслэлийн Гэр хороололын дэд бүтцийн газрын Хэлтсийн дарга

Г.Даваажав,Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэргэжилтэн

Г.Батжаргал, БҮТИ ХХК-ийн Захирал

Д.Энхтөр, Эрэлт Импекс ХХК-ийн Захирал

Г.Батсүх, Барилга Эм Эн ХХК-ийн Захирал

Г.Идэрхүү, Роял Нью Кэстл ХХК-ийн Захирал

Ц.Ганзориг,Грийн Ресурс Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал

М.Батболд, Эрчим Инженеринг ХХК-ийн Захирал

С.Тамир, ЧММ ХХК-ийн Дэд захирал

С.Гантөмөр, Рош Монголиа ХХК-ийн Менежер

С.Жаргалсайхан, Рош Монголиа ХХК-ийн Менежер

Б.Онон, Зун Шин ХХК-ийн Ерөнхий менежер

Л.Хулан, МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал

Б.Бямбажав, МБҮА-ийн  Ажлын албаны Зөвлөх

М.Энхбаатар, МБҮА-ийн Ажлын албаны Салбарын бодлого, хамтын ажиллагааны менежер

Уулзалтыг МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан мэндчилэн нээж, Нийслэлийн Гэр хороололын дэд бүтцийн газрын төлөөлөгч болох П.Алтантөгс Сервис центр төслийг танилцуулсны дараагаар уулзалтад оролцогчид өөрсдийн санал бодлоо хуваалцав: Үүнд: 

П.Алтантөгс: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн гэр хороололын суурьшлын бүсэд иргэдийн амьдрах орчинг хэрхэн шийдэх асуудал дээр инженерийн сервес буюу үйлчилгээний шийдлийг гаргасан юм. Өнөөгийн бодит байдлын харьцуулсан судлагаанд дээр үндэслэхэд орон сууцанд нийслэлийн нийт иргэдийн 42%, гэр хороололд 58% нь амьдарч байна. Өнөөдрийн бидний гол ярих агуулага нь 2020 он хүртлэх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан 2030 он хүртлэх чиг хандлагыг гэр хороололын бүсийг захын, дундын, төвийн гэсэн 3 бүс болгон хуваан үзэж гэр хороололыг дахин төлөвлөлтөнд оруулах явдал юм.

Төвийн бүсэд инженерийн шугам төлөвлөлттэй ойр, хил залгаа оршиж байгаа газрууд, дундын бүсэд инженерийн дэд бүтцээс алслагдсан, ойрын дэд бүтцэд 4-5 жил хүрэх бололцоогүй газрууд, мөн захын бүс буюу зуслагийн бүсэд ногоон төлөвлөлтөнд суурилсан хөгжлийг бий болгох зорилтуудыг тусган ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар гэр хороололыг орчин үеийн дулаан адлагдалгүй, нам давхарын орон сууц байдлаар барих зургийг гаргасан. Бие даасан инженерийн дэд бүтцийн төвийн давуу тал дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамжийг хангах боломжтой. Мөн дэд бүтэц нь холимог төв байж болно. Энэ нь төвийн ойр шугамтай бохирын асуудлыг холбох байдлаар холимог төвтэйгээр шийдэж болно гэсэн үг юм.

Энэхүү илтгэлийн гол утга санаа нь нийслэлийн Засаг даргын Захирамжинд  урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж байгааг оруулж байгаа юм. Манай байгууллага болон нийслэлийн зүгээс гол хийх ажил нь урьдчилсан байдлаар нийт иргэдээс санал авч, бүлгээ байгуулах явдал юм. Одоогоор манайд нийт 11 бүлэг буюу 11-н байршил бэлэн байгаа ба урьдчилсан байдлаар ТЭЗҮ–г гарган сонгон шалгууралтыг нээлттэй зарлаж, багадаа 200-300 айлын хүчин чадалтай бичил төв барих болно. Цаашдаа бүлгүүдийг 50 болон үргэлжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Сервис центр төсөл хэрэгжих байршлууд:

– Багахангай дүүргийн 2-р хороо

– Багануур дүүргийн 5-р хороо

– Найлах дүүргийн 1-р хороо

– Баянзүрхийн 19, 23-р хороо

– Сонгино хайрхан дүүргийн 2, 4, 11-р хороо

– Чингэлтэй дүүргийн 7-р хороо

– Хан-Уул дүүргийн 9-р хороо

– Сүхбаатар дүүргийн 18-р хороо зэрэг хороодуудад төслийг хэрэгжүүлэхийг  дэмжсэн байгаа ба эдгээр дүүргүүдэд сонгон шалгууралтыг хийн, Ажлын хэсэг байгуулахад бэлэн болоод байна.

Асуулт 1: Нийт хэд орчим төгрөгийн зардал гарч байгаа вэ?

Хариулт: Нийслэлээс гаргаж буй урьдчилсан ТЭЗҮ-ээр 5 тэрбум төгрөгт багтаана гэсэн тооцоог гаргаж байгаа. Гэвч энэ нь байршил бүр дээр нарийн судалгаа хийлгүйгээр урьдчилсан жишиг байдлаар загвар ТЭЗҮ-г гаргасан байдал юм. Бодит байдал дээр байршил бүр дээр харьцангуй өөр өөр зардал төсөв гарна.

Асуулт 3: ТЭЗҮ боловсруулах Ажлын хэсэг цаашид ямар байдлаар мөн ямар хязгаарлалттайгаар ажлыг гүйцэтгэх, мөн ТЭЗҮ-ийн ажил дуусахад ямар ажлууд бэлэн болох вэ? 

Хариулт: Загвар ТЭЗҮ боловсруулан ажиллаж байгаа. Үүнд байгууламж ямар өртөг зардалтайгаар бий болох эсэх, 200 айлын дунд барих байгууламжийн шийдэл бүхий загваруудыг гарган, нийт бүсийн дунд барих шугам, дундаж уртын хэмжээ зэрэг инженерийн шийдлүүдийг хийж өртөг зардалыг тооцно.

Асуулт 4: ТЭЗҮ-н ажил хэзээнээс эхэсэн бэ?

Хариулт: Өнгөрсөн намраас яригдаж эхэлсэн бөгөөд хавраас үйл ажиллагаа нь хийгдэж эхэлсэн.

Асуулт 5: Үндэсний бүтээн байгуулалтын корпораци дээр техник эдийн засгийн үндэслэлүүд, инженерийн шийдлүүд нь холимог, инженерийн бүтэцгүй, дэд бүтэцтэй гэсэн ангилаар гаргасан тооцоонууд байдаг. Эдгээр зүйлүүдтэй танайх хамтарч ажиллаж байгаа юу? Эсвэл тусдаа гаргаж байна уу?

Хариулт: Үндэсний бүтээн байгуулалтын корпорацитай манай байгууллага байнгын уялдаа холбоотойгоор хамтран ажиллаж байгаа.

Асуулт 6: ТЭЗҮ-г нийт хэдэн төгрөгийн зардалтайгаар судалгааг гарган ажлаа дуусгах гэж байгаа вэ? БХБЯ хөрөнгийн асуудлыг ерөнхийд нь шийднэ гэж ойлгож байгаа. Иргэдийн хувьд бүлгийн асуудлыг ямар шаттайгаар явагдаж байгаа вэ?  Одоогоор ямар шатанд явагдаж байна?

Хариулт: Иргэдийн бүлгийн асуудлыг манай байгууллагаа бүрэн хариуцаж байна. Иргэдээс авсан судалгаан дээр үндэслэн бүх бүсүүдийн мэдээллэлийг иргэдэд хүргэн, иргэдэд биечлэн танилцуулах болно.

Асуулт 7: Одоо байгаа нэгдсэн газрын кадастрын хэмжээ өөрчлөгдөж, зохион байгуулалтайгаар нэгдсэн загвартай байшинтай болох уу?

Хариулт: Тийм боломж бий болохгүй. Одоо байгаа барилгыг дулааны алдагдалгүй болгоно гэсэн үг юм.

Асуулт 8: Гарч болох эрсдэл, зардал ТЭЗҮ-д тусгагдсан уу? Оролцогч тал бүрийг оролцуулсан үүрэг, дүрэм журам байгаа эсэх, мөн ерөнхий төлөвлөлтийг хаанаас хийх вэ? Мөн БХБЯ-аас, Ассоциациас болон төр засгаас тодорхой хүмүүсийг гарган нэгдсэн санал шийдэл дүрэм журам гаргах вакумчилсан хэд хоногийн Ажлын хэсэг гарган ажиллах санал дэвшүүлсэн байгаа. Энэ тал дээр танай байгуулгын байр суурь?

Хариулт: Одоогийн байдлаар дүрэм журам бэлэн болоогүй байгаа. Хот дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсан, дагалдан гарах журмууд батлагдах шатандаа явж байна. Мөн үлдсэн дүрэм журмуудыг хоорондын гэрээгээр зохицуулан гаргах талаар яригдаж байгаа. Ерөнхий төлөвлөлтийн асуудлыг иргэдтэй хамтран гурван талт гэрээт хэлэлцээрийн журмаар гарч болох эрдлүүдийг хамтран ярилцсаны үндсэн дээр байгуулна. Үүнээс гадна сонгон шалгаруулалтанд тодорхой өгөгдлүүд байх эсэх нь одоогоор шийдэгдээгүй байна. Үүнийг мөн адил мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж боловсруулна гэсэн ерөнхий зарчимтай байгаа.

Санал 1: Ассоциацийн зүгээс нэгдсэн ашиг сонирхолын хувьд дүрэм журмыг хамтран боловсруулах саналтай байна.

Асуулт 9: Зөвшөөрсөн айл өрх иргэдэд ямар мэдээлэл, ойлголт өгсөн бэ?

Хариулт: Бүх гарч болох эрсдэлийг тайлбарлан, байшинг дулаан алдагдалгүй болгох, холбох шугамаа өөрсдөө татах, бохирын холболтыг айл өрх өөрсдөө зардлаа гаргах байдлыг, орон сууцны айл өрхтэй адил хэрэглээний зардлыг гаргах болно гэдгийг тайлбарлан хэлсэн байгаа.

Асуулт 10: Тодорхой хэсэг айл өрхүүдэд гарч болох хүндрэлүүд, тогтсон орлогогүй, зээл авах чадамжгүй, түүнд хамрагдах боломжгүй иргэдийн асуудлыг хэн хариуцан ажиллах  вэ?

Хариулт: Үүнийг төсөл хэрэгжүүлэгч, нийслэл хоёр хамтран банк бус санхүүгийн байгууллагууд дээр гаргадаг бичил зээлээр шийдэх бололцоотой. 

Асуулт 11: Сонгосон байгаа байршилд газраа үнэгүй өгч, ипотекийн зээлийн 30%-д  тооцуулан хамрагдах тал дээр нийслэл, яамны зүгээс уялдах боломж байгаа юу?

Хариулт: 30%-д газрыг үнэлэн нийслэл авч, төсөл хэрэгжүүлэгчээр байрыг хангах боломжийг уялдуулж болно. Гэхдээ үүнд орон сууцны метр квадратын хэмжээг заах ба ипотикийн зээлд хамрагдах боломжгүй болон хурамтлал үүсгэж чадахгүй байгаа айл өрхүүдийг хамруулаж болно.

Асуулт 12: Гудамжны зам талбай дэд бүтэц, цахилгаан шугам гэх зүйлүүдийн шийдэл төсөлд хамрагдаагүй байдаг. Энэ асуудлыг цэгцэлхэд гарах хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэх вэ?

Хариулт : Нийгмийн дэд бүтцийг нийслэлээс хөрөнгө гарган засварлах болно.

Асуулт 13: Дараагийн гарч ирэх асуудал бол гаднах айл өрхүүдийн хашааг нэгдсэн ижил жигд болгох асуудал гарч байдаг. Энэ тал дээрх нийслэлийн байр суурь?

Хариулт: Энэ бүх зардлыг 30%-г гаргаж чадахгүй, банкны шаардлагыг хангахгүй байгаа айл өрхийг 30%-с давуулахгүй байх шаардлагыг бүлгээ байгуулахдаа л тавиж байгаа.

Асуулт 14: Иргэдийн дунд судалгаа явуулахад энэ тал дээр иргэд ямар байр суурьтай байна, хэдэн хувь нь хүлээн зөвшөөрч байна вэ?

Хариулт: Энэ тал дээр асуудлууд их байсан боловч одоогоор иргэд маш сайн дэмжиж байгаа.

Асуулт 15: Сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах вэ? Төлөвлөж байгаа хугацаа.

Хариулт: ТЭЗҮ болон бүх зүйл тодорхой болсон хугацаанд зарлагдах болно. Бидний төлөвлөж байгаагаар энэ оны 4-р улиралд байсан боловч энэ хугацаа хойшлогдох магадлалтай байгаа бөгөөд ирэх жилд байх болов уу.

Уулзалтын үр дүнд БХБЯ, Нийслэлийн захиргааны байгууллага болон МБҮА-аас төлөөлөл оролцуулан хэрэгжүүлэх эрх зүйн асуудал, талуудын оролцоо тодорхойлох зэрэг асуудлуудыг журамд тусгахаар Ажлын хэсэг байгуулж, нэгдсэн вакумжсан хурал зохион байгуулах асуудлаар дахин холбогдохоор болсон бөгөөд дээрх санал асуулт, хариултуудын хүрээнд төлөөлөгч нарын хооронд чөлөөт хэлэлцүүлэг өрнөсөөр уулзалт өндөрлөв.

Хүндэтгэсэн,

МБҮА-ийн Ажлын алба

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ