September 25, 2015
МБҮА-ЫН ДЭРГЭДЭХ ХАБ КЛУБЫХАН ХУРД ГРУППЫН НАРНЫ ХОРООЛОЛ БАРИЛГА ДЭЭР ЭРГҮҮЛ ХИЙЛЭЭ

МБҮА-ын дэргэдэх ХАБ клубынхан Хурд Группын Нарны хороолол дээр очиж ХАБЭА-н албаны үйл ажиллагаатай танилцаж талбайгаар нь эргүүлийн ажлыг хийлээ. Хурд Группын ХАБЭА-н алба нь ажлаа маш сайн хийж гүйцэтгэж ХАБЭА-г өндөр түвшин барьж хийлгэж чаддаг хамт олон байна. Цаашдаа иймэрхүү арга хэмжээг үе үе зохиож байх нь бидэнд маш их хэрэгтэй гэдэг нь үүнээс маш харагдлаа.

Бидний зорилго бол ХАБЭА-г бүх газарт нэг ижил түвшинд барьж осол эндэгдэлгүй барилгын салбар болохын төлөө юм.

Оролцсон бүх компани аж ахуй нэг байгууллагууддаа баярлалаа. Сурсан харсан бүхнээ ажлын байрандаа сайн хэрэгжүүлж ажлаарай.

Оролцсон компанийн нэрс албан тушаал

– “ХимонКонстракшн” ХХК ХАБЭА-н ахлах инженер П. Отгонбаяр

-“Номин Констракшн Девелопминт Групп” ХАБЭА-н ахлах инженер А. Цэрэнтогтох

-“Грийн Ресаурес” ХХК ХАБЭА-н ахлах инженер Дэлгэрсайхан

-“Номин Констракшн Девелопминт Групп” ХАБЭА-н инженер С. Амарсанаа

-“Хурд Групп” ХАБЭА-н албаны дарга Даваажав

-“Хурд Групп” ХАБЭА-н инженер Дэлгэрсайхан гэх мэт олон хүмүүстэй хамтран очиж эргүүл хийв.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ