“Орон сууцны талбай тооцоолох аргачлал” боловсруулах ажлын хэсгийн уулзалт МБҮА-ийн хурлын танхимд боллоо. Хуралд ажлын хэсгийн ахлагч Ө.Мянганбаяр, ажлын хэсгийн гишүүн Н.Баярсайхан, Г.Түмэнжаргал,Б.Чимэгцэцэг, Сайнжаргал нар, урилгаар “Тайгам Алтай” ХХК, “UMC alpha” ХХК, “Сандэй” ХХК, “МД Тоф” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хятад, япон, солонгос, орос улсын орон сууцны талбай тооцох стандарт, мөн евро стандартыг орчуулан гишүүддээ танилцуулсан. Энэ удаагийн уулзалтад одоо мөрдөж байгаа стандартын учир дутагдалтай байдлаас үүдэн шүүх, хууль эрхийн байгууллагад дуудагдсан болон хандсан барилгын компаниудтай санал солилцож, хамтарч ажиллахаар боллоо.
МБҮА-ийн Удирдах зөвлөл 2015 оны 9-р сарын 26-ны өдрийн ээлжит 3-р хурлаас “Орон сууцны талбайн хэмжээг тооцох аргачлал” стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.
Монгол улсад мөрдөгдөж буй MNS 6058:2009 “Орон сууцны талбайн хэмжээг тооцох аргачлал” нь агуулга болон найруулгын хувьд учир дутагдалтай, барилгын салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна.





