September 12, 2015
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ БОЛОН “НАТУРАЛ ТЕКСТАЙЛ” ГРУПП /ЭРДЭНЭТ ХИВС ХХК/ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

“Эрдэнэт Хивс” ХХК нь хивс хивсэнцрээс гадна дэлхийн олон орны барилгын салбарт ашиглаж ирсэн хонины ноосон дулаалгын материалыг үйлдвэрлэж байна. Ямар ч төрлийн байшин барилгад тохиромжтой, ус чийгэнд тэсвэртэй, дулаан тохитой амьдрах нөхцлийг бүрдүүлэх хонины ноосон дулаалгын материал нь хүний биед сөрөг нөлөөгүй, урт хугацаанд ашиглах боломжтой гэдгээрээ онцлог.

Дулаалгын материал болохоос гадна дуу чимээнээс тусгаарлах чадвартай сүүлийн үеийн технологиор хийсэн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм.

Зөвхөн дулаалгын материал гэлтгүй барилгын компаниудад тухлаг дулаан орчин бүрдүүлэх өнгө загвар сайтай хивс хивсэнцэр нийлүүлэх боломжтой.

“Натурал Текстайл” группын захирал О.Мөнхцацрал:

“Монголын хивс хисвэнцэр бүтээгдэхүүний 95 хувийг үйлдвэрлэдэг “Эрдэнэт хивс” компани, Барилгын үндэсний ассоциацийн гишүүн Монголын барилгын зуу зуун бүтээн байгуулагч компаниудын хоорондох бизнесийн хамтын нягт ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Барилгын компаниуд жилдээ 1,2 сая метр кв барилгыг ашиглалтанд оруулдаг. Энэ их бүтээн байгуулалтанд импортоор орж ирдэг бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэлээр орлуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин ажиллах, харилцан ашигтай ажиллах санамж бичигт бид гарын үсэг зурлаа. Барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Г.Түмэнжаргал:

“Эрдэнэт хивс буюу “Натурал Текстайл” группынхан барилгын салбарт хийсэн бүтээгдэхүүнээ бидэнд танилцууллаа. Барилгын салбарт хувийн хөрөнгө оруулалт оруулдаг маш олон үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниуд манай ассоциацийн гишүүн байгууллагууд байдаг.

Энэ гишүүн байгууллагууд “Эрдэнэт хивс”-ээс хөнгөлөлттэй үнээр их хэмжээний бүтээгдэхүүн захиалж авах буюу хоорондоо хамтын ажиллагааны төрөл бүрийн хэлбэрээр хөгжүүлэх тал дээр харилцан ойлголцлын санамж бичигт зурж байна.Цаашдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Эрдэнэт хивсний дулаалгын материал, хивс болон бусад бүтээгдэхүүнийг шинэ барилгадаа нэвтрүүлэхээр гишүүн компаниудаа уриалж ажиллах болно” гэлээ.

Барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Г.Түмэнжаргал:

“Эрдэнэт хивс буюу “Натурал Текстайл” группынхан барилгын салбарт хийсэн бүтээгдэхүүнээ бидэнд танилцууллаа. Барилгын салбарт хувийн хөрөнгө оруулалт оруулдаг маш олон үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниуд манай ассоциацийн гишүүн байгууллагууд байдаг.

Энэ гишүүн байгууллагууд “Эрдэнэт хивс”-ээс хөнгөлөлттэй үнээр их хэмжээний бүтээгдэхүүн захиалж авах буюу хоорондоо хамтын ажиллагааны төрөл бүрийн хэлбэрээр хөгжүүлэх тал дээр харилцан ойлголцлын санамж бичигт зурж байна.

Цаашдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Эрдэнэт хивсний дулаалгын материал, хивс болон бусад бүтээгдэхүүнийг шинэ барилгадаа нэвтрүүлэхээр гишүүн компаниудаа уриалж ажиллах болно” гэлээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ