Сэлбэ 20 минутын хот-ын олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэнд нээлттэй сонгон шалгаруулалтыг 2026.01.16-03.02-ны 16:00 цаг хүртэл www.selbecity.mn вэб сайтаар хүлээж авахаар нээлттэй зарлаллаа.
Сэлбэ хот нь нийт 158 га талбайд хэрэгжих бөгөөд 8575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт болох юм.
Сэлбэ хотын газрыг 2024 онд эрчимтэй чөлөөлж, нийт 113 блок барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжийн орон сууц 2027 оны тавдугаар сард ашиглалтад орно.
Төслөөс санал болгож байгаа эхний 15 бүсийн 12 бүс нь олон нийтийн, 3 бүс нь амины сууцаас бүрдэнэ. Олон нийтийн бүс 27.69 га талбай, амины сууцны бүс 15.17 га талбайг хамарна.
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан ба барилгын салбарын бүтээн байгуулагчид, хөрөнгө оруулагчдаа дэмжихэд нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Тус төсөлд МБҮА ТББ-ын гишүүн байгууллага болох Монкон ХХК, Нутгийн буян групп ХХК нар гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй нийт Гишүүдийнхээ дунд уулзалт, арга хэмжээ зохион байгуулж тус төслийн олон нийтийн бүсэд хэрхэн хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ.





