December 26, 2025
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРСНООР БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД ХӨНГӨВЧЛӨГДСӨН НӨХЦӨЛ БАЙДАЛ БИЙ БОЛНО

✅Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн бариад байна.

Тухайлбал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор дагалдан гарч буй Барилгын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд орох буюу өнөөдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хуульд бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга олгох, Онцгой төвөгшилтэй барилгын ажлын зөвшөөрлийг ХББОСЯ олгохоор тусгагдсан байдаг.

✅Харин одоо мөрдөгдөж буй Зөвшөөрлийн хуульд бүх ангиллын барилгын ажлын зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор давхцалтай зохицуулагдсан байгааг шийдвэрлэж хуулийн давхацсан заалтыг арилгаж байна.

Мөн одоогийн Барилгын тухай хуулийн 19.3-т тусгай зөвшөөрлийг шатлан ахиулж олгох зохицуулалттай байдаг бөгөөд 16 давхар хүртэлх барилга барих, зураг төсөл боловсруулах, өргөх байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд 4-5 жил зарцуулахаар байгаа зохицуулалтыг хөнгөвчилж шууд авах боломжтой зохицуулалтыг тусгаад байна.

✅Түүнээс гадна тус хуулийн өөрчлөлтөөр Зөвлөх үйлчилгээг энгийн зөвшөөрлийн төрөлд албан ёсоор оруулахаас гадна цаашид бүрэн цахимжуулах бөгөөд энгийн зөвшөөрлийг 5 жилээр, тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгохоор заагдсан нь аж ахуйн нэгжүүдэд эерэг, таатай боломжийг олгож байгаа юм.

Ингэснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, зөвшөөрөлтэй холбоотой авлига, хүнд суртал, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгаж, иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа дахь төрийн оролцоог бууруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засгийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах суурь зарчим, зохицуулалтыг бий болгохоор зохицуулагджээ.

https://d.parliament.mn/…/753a3adb-0dba-417e-8f13…

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ