December 19, 2025
ТҮНШЛЭГЧ ТББ-УУДЫН УДИРДЛАГУУД 2025 ОНЫ ТАЙЛАНГАА ДҮГНЭЛЭЭ

✅МБҮА ТББ нь салбарын мэргэжлийн ТББ-ууд болох МБЗТЗХ ТББ, МБГБХ ТББ, МБИХ ТББ, ӨТМТҮХ ТББ, БТХ ТББ, МБИГХ ТББ зэрэг түншлэгч байгууллагуудтай хамтран барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд 2025.12.18-ны өдөр Түншлэгч ТББ-уудын удирдлагуудын ээлжит хурлыг зохион байгууллаа.

✅Хурлаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод 2025.09.05-ны өдрөөс Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр авдаг болсноор ААНБ, хуулийн этгээдүүдэд ямар өөрчлөлт, давуу тал бий болоод байгаа талаар болон МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар танилцууллаа.

✅Мөн МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн 2025 оны үйл ажиллагааны болоод санхүүгийн тайланг хэлэлцүүлж 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналуудаа нэгтгэж цахим системийн шинэчлэлийг улам сайжруулах тал дээр нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ