Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд хөгжлийн стратеги төлөвлөгөөний дагуу өөрийн гишүүд, салбарын ТББ-ууд болон Төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын эдийн засагт тохиолдсон удаа дараагийн хямрал, хүндрэлүүдийг даван туулахад салбарын дуу хоолой болон манлайлан ажиллаж Төр засгаар тодорхой шийдвэрүүд гаргуулж, үр дүнд нь зөвхөн гишүүдэд төдийгүй энэ салбарт ажиллаж буй нийт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөллүүд бий болгож иржээ.
Монголын барилгын салбарын хөгжил, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь үндэсний барилгын компаниудын нэгдэл болохын хувьд нийслэл төдийгүй орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа ба одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгуудад салбар зөвлөлөө нээгээд байна.
Салбар зөвлөлүүд нь тухайн аймаг, орон нутгийн барилгын компаниудын эрх ашгийг хамгаалах, барилгын салбарын хөгжлийг дэмжих, шинэ технологи, стандартыг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн дарга С.Дэлгэрбаяр тэргүүтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо, Монгол Алт ХК, Баян Бридж ХХК, Чуулгант ХХК, Минж Проперти ХХК, Эко ноос ХХК, Өрнөх Дэлгэр Констракшн ХХК, АНТО-ОД ХХК, КН Хийморь ХХК, Өсөх Урам ХХК, Түрэг Бридж ХХК-д Гишүүн байгууллага болсныг батламжилж Гэрчилгээг гардуулах арга хэмжээ боллоо.





