September 29, 2025
БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын барилгын салбарын хөгжил, шинэчлэлийн стратегид томоохон өөрчлөлт авчирахын тулд салбарын хууль эрх зүйн шинэчлэл, өөрчлөлт ихээхэн хамааралтай бөгөөд Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар салбарын яам, салбарын ТББ-уудтай хамтран Ажлын хэсэг гарган идэвхтэй ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд Хот байгуулалт, барилга хот байгуулалтын яаманд 2025.09.26-ны өдөр Барилгын Ерөнхий хуулийн Ажлын хэсэг хуралдаж Барилгын Ерөнхий хуулийн төслийг ирэх 10-р сард ХЗДХЯаманд хүргүүлж, 11-р сард Засгийн газарт, 12-р сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж ажиллаж байгаа талаар ББМБЗГ-ын дарга Д.Энхбаатар танилцуулга хийж Гишүүдийн саналыг сонслоо.

Иймд тус хуулийн төслийг өргөн барихтай холбогдуулан олон нийтийн саналын хүлээн авч байгаа бөгөөд эрхэм Гишүүд та бүхнийг Барилгын Ерөнхий хуулийн үзэл баримтлалд яаралтай саналаа өгөхийг хүсэж байна.

https://docs.google.com/document/d/12Z_30qqL8dr4VIKwLdMQGJ7vVJejmBu3/edit?usp=drive_link&ouid=113167551978731048875&rtpof=true&sd=true

 

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ