September 29, 2025
МОНГОЛЫН НОГООН БАРИЛГЫН ХҮРЭЭЛЭН ДЭЛХИЙН НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛЛОО

Монголын Ногоон Барилгын Хүрээлэн Дэлхийн Ногоон Барилгын зөвлөлийн албан ёсны Гишүүн болсон арга хэмжээнд Дэлхийн Ногоон Барилгын зөвлөлийн (World Green Building Council) Европ, Төв Азийн бүсийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Ричард Тейхманн, тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүд болоод Гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцож Дэлхийн Ногоон Барилгын чиг хандлага, хэтийн төлөв, үйл ажиллагаа, зорилго зорилттой танилцлаа.

Монголын Ногоон Барилгын Хүрээлэн ТББ нь хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, барилга байгууламжийн ашиглалтын зардлыг бууруулах, ногоон хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй сургалт, мэдээллийг өгч ажиллаж байгаа юм.

МБҮА нь Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн гишүүнийн хувьд барилгын салбарт ногоон барилгын бодлогыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах Дулаан шийдэл төслийг 7 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

МНБХ-ийн зүгээс BestGER үндэсний ногоон барилгын үнэлгээний аргачлалыг хөгжүүлсэн ба барилга байгууламжийг Ногоон барилга гэж тодорхойлж, гэрчилгээжүүлэх эрхзүйн орчин, хүний нөөц, талуудын оролцооны талаар идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа билээ.

Монголын Ногоон Барилгын Хүрээлэн Дэлхийн Ногоон Барилгын зөвлөлийн албан ёсны Гишүүн болсоноор BestGER ногоон барилгын үнэлгээний системийн Олон улсад хүлээн зөвшөөрөхөд чухал алхам болж, Ази болон Европийн бүсийн орнуудаас мэдлэг туршлага суралцах, өөрсдийн хийж байгаа ажлын үр дүнг Олон улсад таниулах чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ