Европын Холбооны Свич Эшиа төслийн Азийн бүс нутгийг хамарсан бодлогод дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн хэсгийн (Policy Support Component PSC) шинжээч ноён Флориан Беранек, П.Мөнгөнчимэг нартай МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх болоод гишүүн байгууллагын төлөөлөл болох Ай Ди Си Ай ХХК –захирал Э.Ванчиндорж, Эм Пи Ай Консалтантс ХХК – н.Долоодой нарын хамт уулзаж санал солилцлоо.
Уулзалтаар барилгын салбарын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой хөгжил, ногоон барилга, барилгын материалын хог хаягдлын дахин боловсруулалт аргачлалын талаар ярилцлаа.
Мөн цаашид энэ чиглэлээр хэрхэн хамтран ажиллах тал дээр ойлголцолд хүрч ажил хэрэг болгох талаар санал нэгдлээ.





